2016 оны дотоод хяналт, шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Гүйцэтгэх захирлын баталсан удирдамжийн хүрээнд “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, гарсан алдааг засуулж, шалтгааныг тодруулж дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор компанийн Санхүү эдийн засгийн хэлтэст 2016 оны 1-р улирлын санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлт, өглөг авлагын тооцоо, хөрөнгийн хадгалалт зэрэгт төлөвлөгөөтшалгалтыг 05-р сарын 30-наас 06-р сарын 08-ны өдрүүдэд Санхүүгийн хяналтын мэргэжилтэн М.Мягмарсүрэн төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Удирдамжинд тусгагдсаны дагуу тус шалгалтын тайланг 2016 оны 06-р сарын 23-ны өдрийн Захирлын зөвлөлийн хуралд танилцуулан тайлагнасан. Шалгалтаар нийт 6 зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийг арилгах, дахин давтан гаргахгүй байх талаар Санхүү эдийн засгийн хэлтэст мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, зөвлөмж хүргүүлэн ажиллав.
Шалгалтын үр дүнд компанийн “Албан томилолтын журам”болон “Ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж, илэрсэн зөрчлийг арилгуулан бууруулж санхүүгийн бүртгэлийн үйл ажиллагаа сайжирч байна.
скачать dle 12.0