
“Шивээ Овоо” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр xopoo, Энхтайваны өргөн чөлөө, Blue sky tower, 3 давхар, Topaz HALL танхимд амжилттай зохион байгууллагдлаа.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 98.75 хувийн ирцтэй хуралдсан болно.
Хурлаар:

Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай

Компанийн 2025 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай

Компанийн өрийг хувьцаагаар солих арга хэмжээний тухай

Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлуудыг хэлэлцэн хурлаас тогтоолуудыг баталсан.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Зоригтбат даргалж, “Шивээ Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Төгсбуян, “Шивээ Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсуурь зэрэг эрх бүхий албан тушаалтнууд хуралд оролцлоо.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Шивээ Овоо” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааг “Хангалттай”, 2025 оны санхүүгийн тайланг “Сайжруулах шаардлагатай” гэж баталсан Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг хувьцаа эзэмшигчид баталлаа.

Компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассаныг харгалзан үзэж, “Эрдэнэс Монгол” ХХК-д төлөх өрийг барагдуулах хүрээнд хувьцаагаар солих асуудлыг судалж, холбогдох саналыг хууль, тогтоомжид нийцүүлэн дахин боловсруулж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэрлүүлэхийг Төлөөлөн удирдах зөвлөл (Ц.Төгсбуян), Гүйцэтгэх захирал (Г.Батсуурь) нарт тус тус даалгасан тогтоолыг баталлаа.

Компанийн өрийг барагдуулах хүрээнд хувьцаагаар солих асуудлыг судалж, холбогдох саналыг хууль, тогтоомжид нийцүүлэн дахин боловсруулж, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэрлүүлэхээр тогтоосонтой холбогдуулан “Шивээ Овоо” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэсэн тогтоолыг баталсан байна.

”Шивээ Овоо” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж ердийн гишүүнээр Ц.Төгсбуян, Д.Нямдэлгэр, Г.Даваажаргал, М.Мэндбаяр, Б.Төгөлдөр, Л.Наранчимэг нарыг томилсон бол Хараат бус гишүүнээр Х.Лхагвадорж, Ч.Энхтөр, Ш.Эрдэнэ нарыг тус тус томиллоо.







скачать dle 12.0