Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын16-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Шивээ Овоо” хувьцаат компанийн шинэчилсэн зохион байгуулалтын бүтцийг батлав.
Өнөөгийн байдлаар ''Шивээ Овоо'' хувьцаат компани нь 5 хэлтэс, 4 алба, 8 хэсэг, Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар, 1 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү тогтоолоор Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтсийг шинээрбайгуулж, үйл ажиллагааг нь өргөтгөн доороо Төлөвлөлт, эдийн засгийналба /дарга Ч.Энхтөр/, Хүний нөөцийн алба /дарга Ч.Энхжаргал/, Аж ахуй, үйлчилгээний хэсэг /дарга Н.Энхтайван/, Тээвэр,үйлчилгээний хэсэг /дарга Л.Амгалан/ гэсэн бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн.
Компанийн хүний нөөцийн бодлого, эдийн засаг, хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги төлөвлөлт боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, иргэний болон үйлдвэрийн барилгабайгууламжийн дулаан, ус хангамж халаалтын зуух, инженерийн шугам сүлжээний ашиглалтын найдвартай ажиллагааг хангах, ажиллах үеийн аюулгүй байдлыг хангах, харьяа алба, хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх, компанийн гүйцэтгэх удирдлагыг шуурхай мэдээллээр хангахад чиглэгдэнэ.
Хэлтсийн даргаар Х.Баяржаргал, Технологийн хяналт, байгаль орчины хяналт хариуцсан мэргэжилтэн Ц. Цагааннохой, Техникийн хяналтын мэргэжилтэн Э.Мөнхбаатарнар ажиллаж байна.
Бид шинэ байгууллага байгуулах амаргүй замаар онохдоо онож, алдахдаа алдсаар гурван арваныг үджээ. Алдаа бүхэн минь хамтын ухаарал, оноо болгон минь хамтын ололт байлаа.
Компанийн хөгжлийн 30 жилийн түүхийг бүтээлцсэн ахмад инженер, техникийн ажилтан ажилчид, амьдралын тэнгэрт дүүлэннисэж, амжилтын цуурайтай алдраа дуурсгаж яваа үе, үеийн ажилтанууд, одоо ажиллаж байгаа албан хаагч,ИТА, ажилчид, нийт хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Бид хүчээ нэгтгэн, хамтдаа хийж бүтээсэн, гаргасан ололт амжилтаараа бахархаж, цаашид хийж бүтээх олон зүйлсийг сэтгэл догдлон төлөвлөж байна.
Уурхайн олборлолт, бизнесийн үйл ажиллагаа сайжрах тусам Уурхайчин та бүхэн, манай ажиллагсад энэ бизнесийн хамгийнүнэ цэнэтэй хөрөнгөбайх болно. Байгууллага, түүний удирдлагын баг тогтвортой үйл ажиллагаагаа явуулах нь бизнесийн ирээдүйд ч, орон нутгийн иргэдэд ч нэн чухал юмаа.