Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн06 дугаар тогтоолоор “Шивээ Овоо” хувьцаат компанийн шинэчилсэн зохион байгуулалтын бүтцийг батлав.
Энэхүү тогтоолоор Санхүү, хангамжийн хэлтсийг шинээр байгуулж хэлтсийн даргаарС.Ариунзул, мэргэжилтэн Г.Ариунзаяа нар ажиллажбайна.
Удирдлага,зохион байгуулалт бүтэцээр Нягтланбодох бүртгэлийн алба /дарга Н.Энхжаргал/, Худалдаа хангамжийн алба/ дарга Б.Чинбэлэг/ харьяалагддаг.
Хэлтсийн зорилго:
Компанийн санхүүгийн нягтлан бодох бүртгэл хөтлөх ажлыг удирдан зохионбайгуулж хяналт тавих, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд бүртгэлээр хяналт тавих, компанийн борлуулалтын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, сэлбэг хэрэгсэл, бараа материалын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавих, хэлтэс, албадын үйл ажиллагааг удирданзохион байгуулж ажиллахадчиглэнэ.
Хэлтсийн үндсэнчиг үүрэг:
- Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн дагуу санхүүгийн бүртгэл хөтлөх ажлыг удирданзохион байгуулж, хяналт тавих,бүртгэлийн алдааг тухай бүр нь илрүүлэн залруулах, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулах.
- Компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан худалдан авалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тендерийн болон харьцуулалтын баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх, үнэлгээний хорооныдотоод ажлыг хариуцан гүйцэтгэх, тухайн жилийнхудалдан авалтын тайланг нэгтгэнгаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх.
- Харилцагч байгууллага хоорондын тооцоог /нүүрс борлуулалтын гэрээ, хэлцэл болон гэрээний биелэлтийг дүгнэхэд оролцох, тооцоо нийлэх, өр, авлагынмэдээ тайлан гаргах гэх мэт/ хариуцан үүссэн авлага, өглөгийн үлдэгдлийг баталгаажуулах, бууруулах ажлыг хариуцан зохион байгуулж ажилладаг