НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Албаны зорилго:

Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах компанийн зорилго, зорилтын хүрээндхяналт тавих, санхүү эдийн засгийн нөөцийг үр ашигтай ашиглах талаар судалгаа шинжилгээ явуулан компанийн нягтлан бодох бүртгэлийг эрхлэн хөтөлж санхүү, татварын тайлан бэлтгэх, өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд бүртгэлээр тавих хяналт, санхүүнягтлан бодох бүртгэлийн талаар баримтлах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ур чадвар, өндөр бүтээмжтэй хамт олныг бүрдүүлэх.










Нягтлан бодох бүртгэлийн албаны түүхэн замнал

1989 оны 6-р сарын 1-ны өдөр гарсан Шивээ Овоогийн уурхайн даргын анхны 01 тоот тушаалаар анхны ахлах нягтлан бодогчоор Г.Наранцэцэг томилогдон 1990 оны 1-р сар хүртэл ажиллаж байжээ. Санхүү эдийн засгийн хэлтсийн суурь тэр үеэс тавигдсан бөгөөд түүний дараа Ж.Алтанцэцэг /1990 он/, Ц.Очирбат /1990-1991 он/, Ц.Энхбаяр /1991-1992 он/, н.Гонгор /1992 он/ нар ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байна.

1992 оноос Уурхайн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр санхүүгийн хэлтэст бүтцийн өөрчлөлт хийж Ерөнхий нягтлан бодогчоор Д.Батхүү , Ч.Чойжамц, Н.Цэрэнпил, Б.Адилбиш, Д.Батмөнх, С.Одбаяр нар тус тус ажиллаж байгаад 2017 оноос байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн Нягтлан бодох бүртгэлийн алба нэртэй болсноор Албаны дарга-Ерөнхий нягтлан бодогчоор Ч.Энхтөр ажиллаж байгаад2018 оны 5-р сараас одоог хүртэл Албаны дарга- Ерөнхий нягтлан бодогчоор Н.Энхжаргал ажиллаж байна.

1992 оноос орлогч нягтлан бодогчийн албан тушаал бий болж О.Алтанзаяа томилогдсон бөгөөд үүнээс хойш Н.Эрдэнэ-Очир, Ч.Нацаг, С.Одбаяр нар ажиллаж байсан.


Уурхай байгуулагдсан эхний жилүүдэд ахлах нягтлан бодогч нар нь эдийн засагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаад 1992 оноос эдийн засагчийн бие даасан албан тушаал бий болж Б.Бузмаа томилогдон ажилласнаас хойш Р.Баярмаа, Х.Цэвэлмаа, Б.Адилбиш, Ж.Оюунцэцэг, Ч.Энхтөр нар ажиллаж байгаад 2017 оноос Төлөвлөлт эдийн засгийн алба нэртэйгээр бие даасан нэгж болсон.

Уурхайн түүхэн хөгжлийн эхэн үе нь улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих хүнд үе байсан бөгөөд энэ үед нягтлан бодох бүртгэлийн хялбарчлагдсан стандарт нэвтрээгүй, нэгдсэн бодлогогүй байлаа.

Чухам ийм л үеэс өнөөгийн энэ түвшинд хүргэх гэж оюун ухаан, авьяас чадвар нөр их хөдөлмөр, цаг заваа харамгүй дайчлан ажилласан үе үе нягтлан бодогч нартаа өнөөгийн Нягтлан бодох бүртгэлийн хамт олон баярлаж талархаж явдаг юм.


Тус алба нь өнөөдрийн байдлаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаагааг НББОУС-ийг баримтлан, найдвартай бодит, үнэн зөв мэдээллээр удирдлага болон харилцагч байгууллагуудыг хангах зорилготойгоор Албаны дарга-Ерөнхий нягтлан бодогч, Мөнгөн хөрөнгө өглөгийн нягтлан бодогч, Борлуулалт авлагын нягтлан бодогч, Цалин хөлсний нягтлан бодогч, Бараа материал сэлбэгийн нягтлан бодогч, Шатах тослох материалын нягтлан бодогч, Касс аж ахуйн нярав, Сэлбэгийн нярав гэсэн орон тоотойгоор нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.