1992 онд Хангамж аж ахуй үйлчилгээний хэсэг нэртэй байгуулагдаж, анхны даргаар нь МУ-ын тэргүүний уурхайчин Ч.Жамъяндорж ажилласан бөгөөд хэлтсийн харъяанд Аж Ахуй Үйлчилгээний хэсэг, Барилга орон сууцны хэсэг, Шатахуун түгээх станц гэсэн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байв. Энэ үеэс уурхайн тохилог Зочид буудал, Хэрэглээ дэлгүүр байгуулагдаж зочид гийчдэд тав тухтай үйлчилгээ үзүүлж, уурхайчдаа хэрэгцээт бараа материалаар хангаж ирсэн.
1995 оноос Аж Ахуй Үйлчилгээний Хэлтэс нэртэйгээр Барилга, орон сууц үйлчилгээний хэсэг, Нийтийн ахуйн үйлчилгээний хэсэг, УБТГазар гэсэн нэгжтэй ажиллаж Ч.Жамъяндоржоор даргалуулж байсан.
1998 онд Хангамж, Аж Ахуй Үйлчилгээний Хэлтэс нэртэй болж Барилга, орон сууц үйлчилгээний хэсэг, Нийтийн ахуйн үйлчилгээний хэсэг, УБТГ гэсэн 3 нэгжтэй ажиллаж Б.Гансүхээр удирдуулж байсан.
2000 онд Нийгэм Хангамжийн хэлтэс нэртэйгээр Барилга, орон сууц үйлчилгээний хэсэг, Нийтийн ахуйн үйлчилгээний хэсэг, Шатахуун түгээх станц, УБТГ гэсэн 4 нэгжтэй 26 ажилтантай уурхайн тасралтгүй үйл ажиллагаанд оролцож байв.
2004 онд Худалдаа, Аж Ахуй Үйлчилгээний Хэлтэс болон дотроо УБТГ, Барилга орон сууц, Аж ахуйн хэсэг, Агуулах консерваци, ШТС гэсэн нэгжүүдтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.
2011 онд Худалдаа, Хангамжийн Хэлтэс болж даргаарнь Г.Нэргүй томилогдон ажиллажээ. Энэ үеэс хэлтсийн харъяанд байсан Аж ахуй болон Барилга орон сууцны хэсэг нь “Шивээ сервис” ХХК-д харъяалагдах болсон бөгөөд хэлтсийн харъяанд УБТГ, ШТС, Агуулах консерваци гэсэн нэгжүүд үлдсэн.
2013 оны 5 сараас хэлтсийндаргаар Ж.Баяржаргал, 2014 оны 7 сараас хэлтсийн даргаар Д.Эрдэнэбат, 2016 оны 5 сараас Г.Боргил хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв.
2016 оны 11 сард хэлтсийн даргаар С.Ариунзул томилогдож, 2017 оны 6 сард С.Ариунзул даргаар удирдуулсан СанхүүЭдийн Засаг Хангамжийн Хэлтэс шинээр байгуулагдаж, хэлтсийн харьяан дор Худалдаа Хангамжийн Алба нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, албаны даргаар Б.Чинбэлэг томилогдон ажиллаж байна.
2020 онд ШТС, Агуулах консерваци гэсэн хэсэг нэгжүүдэд нийт 11 ажилтантайгаар уурхайн тасралтгүй үйл ажиллагаанд оролцож байна.
Эрхэм зорилго:
Үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай сэлбэг, бараа материалыг захиалгындагуу түргэн шуурхай бэлтгэн нийлүүлэх, хадгалан хамгаалах ажлыг хууль журмын дагуу гүйцэтгэх.
“Бидний уриа”
Хурдан хариуцлагатай хангамж
Гүйцэтгэх үндсэн үйл ажиллагааны чиглэл:
Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар нь 1994 онд байгуулагдсан бөгөөд, даргаар С.Дүгэрсүрэн, Б.Очиржанцан, Л.Жигээ, О.Мөнхтөр, Б.Төмөрбат, Д.Ганбаатар нар ажиллаж байсан.
Одоо тус төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хотод компанийг төлөөлөн харилцагч байгууллагуудтай харилцан шаардлагатай сэлбэг, барааматериалыг түргэн шуурхай нийлүүлж, компанийн зочид төлөөлөгчдөд бүх талын туслалцаа үзүүлэх ажил гүйцэтгэж байгаа бөгөөд УБТГазрын менежерээр Г.Ариунболд, Хангамжийн мэргэжилтнээр Т.Эрдэнэбат, Дотоод ажилхариуцсан мэргэжилтнээр Э.Наранзаяа нар ажиллаж байна.