“ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

“Шивээ-Овоо” ХК-ийн Хүний нөөцийн бодлогын зорилт нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчин нөхцлийг бий болгож алсын хараа, эрхэм зорилго, бизнес төлөвлөгөөнд тулгуурлан хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэгдэн Компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж төлөвлөх, судлан сонгох, сургаж мэргэшүүлэн хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг дүгнэн шагнаж урамшуулах, идэвхжүүлэх тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллуулах ажлын байр болоод ахуй амьдралын нөхцөлийг сайжруулах бололцоог бүрдүүлэх, залгамж халааг бэлдэх зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Дээрх зорилтодхүрэхийн тулд биддараах чиглэлүүдийг баримтлана.
  • Манай компанид бүх насны иргэдажиллахбөгөөдбид нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхалгүй аюулгүй ажиллагааг эрхэмлэн нийт ажилтнуудын дунд эерэг, таатай, найрсаг уур амьсгал бүрдүүлэхийг хичээн ажиллана.
  • Үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажлын бүтээмжийг дээшлүүлж хөдөлмөрийн эрүүл, аюулгүй ажиллагаа, ажилтнуудын амьдрах таатай орчин нөхцөл, нийгэм хамгаалал, соёлыг тогтмол сайжруулан хариуцлагатай уул уурхайн компани болно.
  • Компанийндотоод журам, бусад холбогдох журам, дүрэм, заавар болон хамтын гэрээгнийт ажилтнууддаа нээлттэй танилцууланхөдөлмөрийн харилцааны холбогдох хуулиудыг чанд баримталж ажиллана.
  • Дотоод эх үүсвэрээс ажилтнуудаа дэвшүүлэн ажиллуулж хөгжүүлэхийг эрмэлздэг бөгөөдбага зардлаар үр дүнтэй замаар ажилтан сонгон шалгаруулж боловсон хүчнийг бэлдэж тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна.
  • Ажилтнуудын боловсрол, мэргэжилд хөрөнгө оруулжсургалтын хуваарийн дагуу хэрэгцээ, шаардлагатай сургалтанд ажилтнуудаа хамруулан үр дүнтэй, бүтээмж өндөртэй ажиллах мэргэшсэн ур чадварыг эзэмшүүлэн хойч үеийн залгамж халааг бэлдэнэ.