28-03-2024, 17:58
Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг.
Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт явагдаж тус компанийн төв оффисын 19 ажилтан цахим бүртгэлд хамрагдан оролцсон байна.