“ШИВЭЭ-ОВОО” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

23-03-2021, 18:04

“ШИВЭЭ-ОВОО” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр                                                                                                Улаанбаатар хот


“Шивээ-Овоо” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 14:00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хурлын танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.”Шивээ-Овоо” ХК-ийн 2020 оны үйл ажиллагааны тайлан

2. Компанийн аудитлагдсан санхүүгийн тайлан, Аудитын хорооны дүгнэлт

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлан болон 2021 оны зардлын төсвийг батлах

4. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөр, хувьцаа эзэмшигчийн саналын хуудсыг хүлээн авах эцсийн өдрийг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгоно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох материалтай 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн “Шивээ-Овоо” ХК-ийн төлөөлөгчийн газар болон харьяалагдах брокер, дилерийн компанид ирж танилцан хуралд идэвхтэй оролцоно уу.

Хурал хуралдуулах газрын хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг 14 давхар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хурлын танхим.

Лавлах утас:

“Шивээ-Овоо” ХК-ийн төлөөлөгчийн газар, утас 76116465

Хурал зохион байгуулах комисс: 98112448



zar.pdf [186.38 Kb] (downloads: 2)
скачать dle 12.0