Бидний үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын стратегийн гол цөм нь байгаль орчинд хүндэтгэлтэй хандахад оршино. Бид үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөө учруулахаас сэргийлэх, учруулсан нөлөөг бууруулах, арилгах үүрэг хүлээсэн билээ.
Говийн цөл нутаг нь байгалийн өвөрмөц тогтоцтой, түүнийг хамгаалах шаардлагатай байдаг. Бид үйл ажиллагаа дуусах үед байгаль орчинд цэвэр эерэг нөлөө үзүүлсэн байх ерөнхий зорилго өмнөө тавьдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь бидний үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах нөлөөг багасгах, байгаль орчны хамгаалалд хувь нэмрээ оруулах, улмаар үйл ажиллагааны үр дүнд тус бүс нутагт эцсийн дүндээ үр өгөөж үлдэнэ гэсэн үг юм.
Бид энэ зорилгоо биелүүлэхээр байгаль орчны мэргэжилтнүүд, орон нутгийн ард иргэдийн санал, зөвлөгөөг тусгаж, олон тооны хөтөлбөр, удирдлагын арга барилыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, ус, агаар, биологийн олон янз байдал, хог хаягдал, газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа, хяналт-шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Бид дараах хууль тогтоомж, шаардлагыг мөрддөг. Үүнд:
- Монгол Улсын холбогдох бүх байгаль орчны хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг мөрддөг
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн стандартыг мөрддөг
- Төслийн зээлдүүлэгчдийн (Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк) байгаль орчны шаардлага, стандартыг мөрддөг
- Рио Тинто группийн байгаль орчны бодлого, стратеги, стандартыг биелүүлдэг
- Байгаль орчны гүйцэтгэлд тогтмол хяналт-шинжилгээ хийж, байгаль орчны хяналт-шинжилгээний дотоод хөтөлбөрөө мөрддөг
Бид орон нутгийн иргэд, удирдлага, мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж, байгаль орчны бодлого, төлөвлөгөөгөө үргэлж шинэчлэн сайжруулж, байнга хяналт тавьдаг.
Бид байгаль орчны нөлөөний талаар бүрэн дүүрэн ил тод байж, хяналт-шинжилгээний үйл ажиллагааны тоо баримт зэрэг үйл ажиллагааныхаа талаарх олон тооны нарийвчилсан судалгаа, хөндлөнгийн байгууллагын тайланг хэвлэн нийтэлдэг билээ.
Бид олон салбарт чиглэсэн арга барилаар ажилладаг. Тухайлбал:
Өмнөговийн бүс нутагт ус бол хамгийн нандин байгалийн нөөц баялаг юм. Бид гадаргын усны хүртээмжийг хадгалахынтулд үйл ажиллагааныхаа хэрэгцээний тэнцвэрт байдлыг хангаж, усны нөөцийг орон нутгийн ард иргэд болон ирээдүй хойч үедээ бүрэн дүүрэн үлдээхийн тулд болгоомжтой хандах үүрэгтэй.
Усны хэмнэлт
Бид дэлхийн хэмжээнд хамгийн их усны хэмнэлт гаргах жишгээр үйл ажиллагаагаа явуулж, ижил төстэй уурхайтай харьцуулахад нэг тонн хүдэр боловсруулахад ашиглаж буй усны талаас бага хэмжээний усыг ашиглаж байна.
Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнээр дээрх үр дүнд хүрсэн юм. Үүнд:
- Хаягдлын сангийн усыг хэмнэлттэй ашиглах;
- Хөргөлтийн усыг 100% дахин ашиглах;
- Уурхайн гүний усыг 100% дахин ашиглах;
- Ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэрлэж 100% дахин ашиглах;
- Машин механизмын цэвэрлэгээний усыг 100% дахин ашиглах;
- Усыг ууршихаас хамгаалсан арга хэмжээ авах;
- Усыг ариг гамтай ашиглах.
Бид бохир усыг байгальд шууд хаяхгүй байх бодлого баримталдаг. Энэ нь Оюу толгой уурхайд усыг ууршиж алга болох хүртэл нь дахин ашиглана гэсэн үг юм.
скачать dle 12.0