Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх 5 хоногийн вакуум сургалт

26-06-2019, 14:09

“Шивээ Овоо” хувьцаат компани нь Бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж байгаатай холбогдуулан Монголын Бүтээмжийн төвтэй хамтран ажиллаж ирсэн.
Тус төвөөс аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээмж, чанарыг дээшлүүлэхтэй холбогдсон суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэхэд нь туслах зорилготойгоор “Бүтээмжийн мэргэжилтэн” бэлтгэх вакуум сургалтыг 2016 оны 4 дүгээр 25-наас 29-ний хооронд Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулагдсан.

 Компанийн удирдлагын зүгээс бүтээмжийн хөдөлгөөнийг байнга дэмжин ажиллаж 2016 оны Бүтээмжийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу уг сургалтанд компанийн бүтээмжийн хорооны 15 гишүүдийг тус сургалтанд оролцуулсан.
Сургалтаар бүтээмжийн мэргэжилтнүүд “Бүтээмжийн арга хэрэгслүүдээр сургалт зохион байгуулах, Гүйцэтгэлийг дээшлүүлэх, тасралтгүй сайжруулалтын хандлагыг төлөвшүүлэх, Бүтээмж чанарыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөрийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх” зэрэг олон ур чадварыг эзэмшсэн.


Бэлтгэгдсэн бүтээмжийн мэргэжилтнүүд цаашдын хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулан сургалтынхаа тайланг Захирлын зөвлөлийн гишүүд, хэсгийн дарга, инженер техникийн ажилтнууд, ажилтнуудын төвшинд танилцуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Сургалтаар бүтээмжийн хөдөлгөөн бол сайн үр дүнд хүрэхэд ажилтнуудыг байнга идэвхижүүлэх, тэдний бүтээлч чанарыг тасралтгүй хөгжүүлэх үйл ажиллагаа гэдгийг ойлгуулан өнөөдрөөс илүү сайныг маргааш бүтээх, байнга өөрчлөгдөж сайжирч байх тухай асуудлыг багтаан ажилтнуудын хандлагыг өөрчлөхөд чиглэгдэн ажиллах болно.

скачать dle 12.0