Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн танилцуулга

27-06-2019, 13:45

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого:

“Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнууд, хүн ба байгаль орчинд ээлтэй аюулгүй, дэвшилтэт технологид тулгуурлан хабэа-н удирдлагын тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрдүүлж, хуулийн хүрээнд нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана”

Хэлтсийн уриа:

“АЮУЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА”

ХАБЭА хэлтсийн үндсэн ажил үүрэг: ХАБЭА-н хэлтэс нь байгууллагын хэмжээнд ХАБЭА-н менежментийг хэрэгжүүлэх урт болон богино хугацааны бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах ба аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналтын цогц арга хэмжээг хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажилладаг юм.


Уурхайн үйл ажиллагаанд нэн түрүүнд тавигддаг гол зорилт бол аюулгүй ажиллагаа тул 2016 оноос ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүлэн ажиллан уурхайн технологийн бүхий л процесст гарч болох аюул түүнээс үүдэн гарах эрсдэл, хохирлыг тооцож урьдчилан сэргийлэх зорилгоор олон ажлууд хийгдэж байна.

Үүнд:

  • ХАБЭА-н сургалт: Нийт ажилтнуудын аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, гамшиг, холбогдох дүрэм, журам, зааврын мэдлэг олгох зорилгоор хийгдэх нийт ажилтны ХАБЭА-н сургалт, шинэ ажилтны сургалт, дотроо шилжин ажиллах ажилтны сургалт, эрсдэл өндөртэй ажлын байранд ажилладаг ажилтны сургалт, эрсдэлийн үнэлгээний сургалт зэргийг тухайн жилийн ХАБЭА-н сургалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.
  • Холбогдох хуульдүрэмд нийцүүлэн ХАБЭА-н бүхий л журам, заавар, горимыг боловсруулах
  • ХАБЭА-н хяналтыг ажлын байр, барилга байгууламж, хэсэг, нэгж бүр дээр тасралтгүй тавих
  • Нийт хэсэг, нэгжид ХАБЭА-н зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг даалгавар, зөвлөмж өгч хэрэгжилтэнд хяналт тавих
  • Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, олголт, хяналт
  • Галын аюул, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • Гамшиг, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн аврах анги, бүлгийн гишүүдийг чадавхи
  • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрүү ахуйн стандартын шаардлага
  • Нийт ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх өдөр тутмын болон багц үзлэг шинжилгээ, зонхилон тохиолдох өвчлөлийн судалгаа
  • Ажилтнуудын эрүүл мэнд, анхны яаралтай тусламжийн мэдлэг, чадавхи
  • Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн судалгаа, өвчлөлийн бууруулах арга хэмжээ
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
  • Ажилтнуудын ундны ус, хоол үйлдвэрлэл, ахуйн байрны эрүүл ахуйд тогтмол хяналт тавих
  • Уурхайн технологийн процесс болон техник тоног төхөөрөмж, машин механизмын аюулгүй ажиллагаа
  • Үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдлын шалтгааныг судлах, цаашид давтан гаргахгүй байх арга хэмжээ авах
  • Эрсдэлийг үнэлэх, аюулыг илрүүлэх, мэдээлэх, арилгах ажлыг зохион байгуулах гэх мэтчилэн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах, аюулгүй ажиллагааны зөв зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Уурхай үүсч хөгжсөний түүхт 30 жилийн ойгоо тэмдэглэж буй өнөө цагт манай хэлтсийн ажилтнуудаас Уул уурхайн яамны жуух бичигтэй 2, Эрүүл мэндийн яамны жуух бичигтэй 4, Эрүүлийг хамгаалахын тэгүүний ажилтан 1, Тэргүүний уурхайчин 2 ажиллаж байна.

ХАБЭА-н хэлтэст урьд нь ажиллаж байсан ажилтнууд:

Анх 1995 онд Хөдөлмөр хамгааллын инженер гэсэн албан тушаал дээр Равдангийн Гомбосүрэн гуай хавсран гүйцэтгэж байгаад, 2002 оноос Тавхайн Наранцэцэг анхны орон тооны инженерээр ажиллаж эхэлсэнээр уурхайд ХАБЭА-н анхны суурь тавигдсан гэж хэлж болно.

2009 оны 12 дугаар сарын 4-нд ХАБЭА-н алба байгуулагдан анхны даргаар нь Монгол улсын зөвлөх инженер Гэлэгсэнгээгийн Гэрэлхүү ажиллаж байгаад 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хяналтын хэлтэс болж ХАБЭА-н чиг үүргийг хэрэгжүүлж байгаад 2016 онд оны 6 дугаар сараас Хяналтын хэлтсийн бүтцийг өөрчилж, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Хэлтэс болон өргөжсөн.


ДДАжилтны овог нэрАлбан тушаалАжилласан хугацаа
ХАБЭА-н албаны даргаар
1Г.ГэрэлхүүХАБЭА-н албаны анхны дарга2009.12-2013.05
Хэлтсийн даргаар
1Ц.АмарсайханХАБЭА-н Хэлтсийн дарга2018.07-р сараас
2П.БаярмааХАБЭА-н Хэлтсийн дарга2016.11- 2017.09
3Ц.ЭрдэнэбатХАБЭА-н Хэлтсийн дарга,2013.09-2016.11
4Пүрэвдорж ХАБЭА-н Хэлтсийн дарга2013.06-2013.09
ХАБЭА-н хэлтсийн ахлах инженер
1Г.ДаваажаргалХАБЭА-н Ахлах инженер2018.09 сараас одоо
2П.БаярмааХАБЭА-н Ахлах инженер2018.07-2018.10
3Г.ГэрэлхүүХАБЭА-н Ахлах инженер2016.05-2017.06
Технологи хариуцсан ХАБЭА-н инженер
1Б.УуганбаатарТехнологи хариуцсан ХАБЭА-н инженер2019.02 сараас одоо
2С.АнхбаярТехнологи хариуцсан ХАБЭА-н инженер2018.07-2019.12
3Ц.НямдавааТехнологи хариуцсан ХАБЭА-н инженер2016.05-2017.08
4Г.ГэрэлхүүТехнологийн хяналтын инженер2013.05-2016.05
Техник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер
1С.ЛхагвадоржТехник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер2018.10 сараас одоог хүртэл
2Б.БатгантигТехник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер2018.05-2018.10
3Д.ГанзулТехник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер2017.07-2018.05
4Г.НаранбаатарТехник тоног төхөөрөмж хариуцсан ХАБЭА-н инженер2013.09-2017.08
5З.БазарСургалт хариуцсан ХАБЭА-н инженер2019.04-с одоо
6О.ОнонСургалт хариуцсан ХАБЭА-н инженер2019.01-с одоо
7Б.Энх-АмгаланСургалт хариуцсан ХАБЭА-н инженер2018.10-2019.01
8Г.ДаваажаргалАнхныСургалт хариуцсан ХАБЭА-н инженер2016.02-2018.09
ХАБ-н ээлжийн инженерээр
1Б.АриунааХАБ-н ээлжийн инженерээр2018.10-с одоо
2Б.Энх-АмгаланХАБ-н ээлжийн инженерээр2019.01-с одоо
3А.ТулгаХАБ-н ээлжийн инженерээр2019.06-с одоо
4У.ОдхүүХАБ-н ээлжийн инженерээр2018.10-2020.04
5Г.АриунсанааХАБ-н ээлжийн инженерээр2018.10-2019.06
6Б.БатгантигХАБ-н ээлжийн инженерээр2018.10-2019.01
ХАБЭА-н инженерээр
1Т.НаранцэцэгХөдөлмөр хамгааллын анхны инженер2005.10 сар хүртэл
2Ц.Хаш-ЭрдэнэХөдөлмөр хамгааллын инженер2005.10-2009.12
3В.Бат-ЭрдэнэХөдөлмөр хамгааллын инженер2009.12-2013.03
4С.ГанчимэгХАБ-ын хяналтын инженер2013.08-2014.06
5Б.МөчирөөТехникийн хяналтын инженер2014.06-2014.09
6Ц.НямдавааХАБ-ын хяналтын инженер2014.09-2016.05
7Б.АриунааХАБ-ын хяналтын инженер, Хэлтэс хэсэг алба хариуцсан ХАБЭА-н инженер2016.05-2018.10
Мэргэжилтэн
1С.БулганзаяаЭрүүл ахуйн мэргэжилтэн2018.10-2020.01
2М.МягмарсүрэнСанхүүгийн хяналтын мэргэжилтэн2014-2016
Эмч нар
1Б.ЦогтбаатарУурхайн анхны эмч1994-1997
2Я.Оюунанхны Их эмч1998-2007
3Л.БайгалмааЭэлжийн эмч, аваарын бага эмч2001.05-аас одоо
4ШархүүАваарын эмч
5Ж.ЦэрэннадмидАваарын эмч2005.07
6Д.ЧулуунцэцэгАваарын эмч2010.05
7Ц.НандинцэцэгАваарын эмч2011.06-2012.01
8Д.БатжаргалАваарын эмч2012.03
9М.ГантогооБага эмч2012-2016.02
10Г.ЭнхцэцэгЭэлжийн эмч, аваарын бага эмч2012.04-аас одоо
11О.УянгаЭэлжийн эмч, аваарын бага эмч2016.04-аас одоо
12Р.ДаваадолгорАваарын бага эмч2016.04-2018.04
13Ө.ӨнөрцэцэгИх эмч2016.08
14С.ГанчимэгИх эмч2019.10 сараас
15Т.Энх-СаруулЭэлжийн эмч2019.09 сараас
16П.ЭнхжаргалЭэлжийн эмч2017.07-2018.06
17Ц.ДаваасүрэнЭэлжийн эмч2017.10.2018.11

Бид 30 жилийн түүхэндээ анх удаа 2019 онд нэг ч үйлдвэрлэлийн осолгүй, галын зөрчилгүй, осол авааргүй ажилласан юм. Энэ нь манай хамт олны болон байгууллагын удирдлагын багийн зөв бодлого, нийт ажилтнуудын хичээл зүтгэл юм. Миний хэлэх дуртай нэг үг байдаг “Муу удирдагч гэж байхаас муу ажилтан гэж байдаггүй” гэж. Би хэлтсийн ажилтнуудаа аль болох чөлөөтэй сэтгэж, өөрийгөө хөгжүүлж, шинэ санал санаачлага гарган ажиллаасай гэдэг үүднээс бие дааж ажиллах нөхцөл боломжоор хангахыг зорьдог. Ийм учраас бид олон шинэ ажлыг төлөвлөн ажилласнаар “Үйлдвэрлэлийн осолгүй 556 хоног, 1,240,992 хүн/цаг” ажиллан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”, “Гамшгаас хамгаалах улсын үзлэгээр “ХАНГАЛТТАЙ-САЙН” үнэлгээ авсан юм.

Ингээд “Шивээ Овоо” ХК үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн мэндийг ХАБЭА, аюулгүй ажиллагааны анхны үндэс суурийг тавилцсан ахмад уурхайчид, үе үеийн уурхайчид, удирдлагууд, эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан эмч нар, одоо хамтран нэгэн зорилгын зүг тэмүүлж буй хамт олондоо хүргэж амьдралд нь хамгийн сайн сайхан, ажил үйлсэд нь өндөр их бүтээлийг хүсэн ерөөе.

ХАБЭА-н сургалт, Олон нийтийн арга хэмжээ:

2016 оноос ХАБЭА-н сургалтыг тогтмол зохион байгуулдаг болж хариуцсан мэргэжилтнийг томилон ажиллуулж эхэлсэн. Ингэснээр нийт ажилтнуудын аюулгүй ажиллагааны мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйл сайжирч, үйлдвэр дээр гардаг осол, зөрчлийн тоо буурч нэгэн томоохон шинэ хуудсыг нээсэн юм.

2017 оноос нийт ажилтнуудыг урамшуулах, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээ, шагнал урамшууллын арга хэмжээнүүдийг төлөвлөн ажилласан. Үүнд: ХАБЭА-н зөрчил гаргаагүй ажилтныг сарын цалин дээр үндсэн цалингийн 10%-иар урамшуулдаг болсон, аюулыг илрүүлсэн, мэдээлсэн, арилгасан ажилтныг шагнаж урамшуулдаг болсон, 1990 оноос хойш үйлдвэрлэлийн осолд өртөн амь насаа алдсан ажилтны гэр бүлд жил бүрийн 4-р сарын 28-ны өдөр мөнгөн тэтгэмж өгдөг болсон, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группт гарсан ажилтнуудад жил бүр нэг удаа тэтгэмж олгодог болсон, ХАБЭА-н сарын аяныг жил бүрийн 4, 10-р саруудад 2 удаа зохион байгуулж эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч хэсэг, нэгж, бригад хамт олныг шагнадаг болсон, ХАБЭА-н хяналтын үзлэгээр сайн үнэлгээ үзүүлсэн хэсэг, нэгжийг урамшуулдаг болсонгэх мэт ажилтнуудад чиглэсэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Уурхайд гарч болзошгүй гэмтэл, өвчлөлийн үед эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн, шуурхай үзүүлэх зорилгоор “Яаралтай тусламжийн нэгж”-ийг байгуулан ажиллаж байна.

Анх аваарын эмч гэсэн нэршилтэйгээр анхны эмчээр н.Цогтбаатар ажиллаж байсан ба 2009 оноос өргөжин тэлсээр өнөө цагт Их эмч 1, ээлжийн эмч 4 нийт 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.


Яаралтай тусламжийн нэгж нь эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангахаас гадна үйлдвэрийн ажлын байруудын эрүүл ахуй, хоол үйлдвэрлэл, ундны усны эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн шалтгаан, өвчлөлийг бууруулах ажил, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх өдөр тутмын болон хугацаат үзлэгүүд, эмчийн хяналтанд байх ажилтнуудын хяналт гэх мэт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор 2 их эмч, 3 бага эмч уурхайн яаралтай тусламжийн нэгжид ажиллаж байна.

скачать dle 12.0