ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУД УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛАА.

30-10-2026, 09:30

Манай компани нь Политехник коллежтой хамтран ажиллаж гэрээний хүрээнд мэргэжлийн боловсрол эзэмшиж буй оюутнуудыг үйлдвэрлэлийн бодит орчинтой танилцуулах, онолын мэдлэгээ практиктай холбон ойлгоход дэмжлэг үзүүлэн ажилладаг билээ.
Дээрх ажлын хүрээнд 2026.10.29-ний өдөр Политехник коллежийн 22 оюутан, 3 багшийн хамт тус уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, уул уурхайн үйлдвэрлэлийн онцлог, техник тоног төхөөрөмжийн ашиглалт болон хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдээлэл авлаа.
Энэхүү танилцах дадлага нь оюутнуудад ирээдүйн мэргэжлээ илүү, сайн ойлгох, үйлдвэрлэлийн орчны талаар бодит төсөөлөлтэй болох, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
скачать dle 12.0