“Шивээ Овоо” ХК нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, уулын ажлын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор “Epiroc Mongolia” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу DM30 XC маркийн цооног өрөмдлөгийн машиныг компанийн өөрийн хөрөнгөөр худалдан авч, нийлүүлэгч компанийн дилерээс албан ёсоор хүлээн авах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Шинээр нийлүүлэгдсэн DM30 XC маркийн цооног өрөмдлөгийн машин нь өвлийн оргил ачааллын үед уулын үйлдвэрлэлийн хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, өрөмдлөгийн ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



скачать dle 12.0