Захирлын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

6-11-2026, 09:28

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн албаа амжилттай хаагаад ирсэн “Шивээ Овоо” ХК-ийн ажилтан Г.Хосжаргал, Г.Хосбаяр нарыг компанийн Захирлын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Эр цэргийн албаа хаагаад уурхайдаа эргэн ирж, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж буй эдгээр залуусын аав, ээж нь "Шивээ Овоо" ХК-д насаараа ажилласан уурхайчид бөгөөд тэд ийнхүү эцэг эхийнхээ үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж буй уурхайчин гэр бүлийн бахархалт залгамж халаа юм. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ бахархалтайгаар биелүүлж, уурхайчин хамт олондоо эргэн ирсэн залуустаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх оронч үзэл, хөдөлмөрч залуу насны эрч хүчээрээ хамт олондоо үлгэр дуурайлал болж яваарай.
скачать dle 12.0