Аж ахуй үйлчилгээний хэсгийн танилцуулга

27-06-2019, 14:07

1992 онд уурхайн орлогч дарга асан И.Жамъяндоржийн удирдлага дор ААХХ/Аж ахуй хангамжийн хэсэг/ нэртэйгээр байгуулагдаж, механик С.Баттөмөр, гагнуурчин Шагдаржав, слесарь Д.Ганбаяр, Наваансамдан, Өсөхбаяр, үйлчлэгч Б.Жумдаан, С.Мөнхцэцэг, сахиул Д.Долгоржав, буудлын эрхлэгч Хүрэлбаатар нарын 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоогийн 10-р байрны 3 тоотод орон сууцны ашиглалт, зочид буудлын үйлчилгээг хариуцан ажиллаж эхэлсэн.

Орон сууцны 9, 10 дугаар байр нь анх сумын захиргааны мэдэлд байсан ба уурхай эзэмшилдээ шилжүүлж авах үед 155 айлын хүчин чадалтай байрууд нь ихэнх нь айлгүй, хаалгагүй, цонх нь хагархай, эвдэрч сүйтгэгдсэн, сумын уурын зуухнаас халаалт авдаг ч гэсэн халаалт муу учир айлууд байрандаа монгол гэр шиг зуух пийшин тавьж галладаг, нүүрс түлээгээ орцон хонгилдоо хагалж хэрэглэдэг гэх мэтчилэн эмх замбараагүй, халаалт, бохир усны шугам хоолой хөлдөлт ихтэй, хүндхэн нөхцөл байдалтай байсан.

1995 онд барилгын инженер, орон сууцны байцаагч, мужаан, барилгын засал чимэглэлчин нарын тоог нэмэгдүүлж шинээр “Барилга орон сууцны хэсэг”-ийг 16 хүний орон тооны бүрэлдэхүүнтэйгээр байгуулж контор нь 9-р байрны 63 тоотод шилжин байрлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Хэсгийн анхны дарга нь С.Баттөмөр, барилгын инженер Л.Отгонцэцэг, орон сууцны байцаагч Р.Тунгалаг, гагнуурчин Шагдаржав, слесарь Наваансамдан, П.Батбуян, Д.Идэр, Ганзүрх, Насанжаргал, Х.Буяндэлгэр, үйлчлэгч Б.Жумдаан, В.Пагам, мужаан С.Жамбалжамц, А.Алтанболд, засалчин Д.Туяа, Д.Үрлээ нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан.

Орон сууцны 50 орчим хувь нь ашиглагдаж байсан ч эзэмшигчийн албан ёсны гэрээгүйгээс ашиглалт эмх цэгцгүй, эзэнгүй, сантехникийн тоноглолууд нь тоногдож, байрны ашиглалт хангалтгүй, төвлөрсөн хогийн цэггүйгээс орчин тойронд хог ихтэй хүндхэнүе байсан ч бид цаг алдалгүй, цаг агаар харгалзахгүйгээр засвар үйлчилгээг өөрсдийн хэмжээнд хийж уурхайчдын тав тухтайажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байлаа.

1996 оноос эхлэн орон сууцны 9, 10 дугаар байруудын барилгын урсгал болон их засварын ажлуудыг гүйцэтгэж, 9 дүгээр байрны зарим байруудыг зочид буудлын хагас люкс зэрэглэлээр, тээвэр үйлчилгээний машины гражийн барилгын дотор, гадна, мөн дээврийн засварын ажил, уурхайн хуучингражийн барилгыг цахилгаан цехийн ажлын байр, сэлбэгийн складны зориулалтаар засварлаж хүлээлгэн өгсөн. 1999 оны сүүлчээс 2000 оны 5 сар хүртэл ААХХ-ийн дарга Б.Гансүхийн удирдлага дор ажиллахад хэсгийн контор 9 дүгээр байрны 61 тоотод шилжин ажиллаж байсан.

2000 оны 5 сараас хэсгийн даргаар барилгын инженер Ц.Адъяа, байцаагчаар Д.Хишигтогтох, гагнуурчин Д.Цэгмид, мужаан П.Төмөрчулуун, слесарь Д.Идэр, П.Батбуян Б.Өлзийтогтох, үйлчлэгч Б.Жумдаан, В.Пагам засалчин Жавзан, Ганболд, Д.Алтанцэцэг, С.Буманжаргал, Х.Угтахбаяр нарын 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр уурхайн харьяа бүхий барилга байгууламжийн ашиглалт засвар үйлчилгээ, инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний ажлуудыг хууль дүрэм, норм үнэлгээгээр тооцож хийж эхэлсэн.

Хэсгийн албан ажлын хүрээнд анхан шатны бичиг баримтыг эмхлэн цэгцэлж “орон сууц хөлслөх гэрээ”, холбогдох акт, маягтуудыг шинэчлэн боловсруулж, байрны ашиглалт, хуваарилалтыг сайжруулах зорилгоор байрны комиссыг зохион байгуулж ажилтнуудыг үндсэн оршин суугчаар амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлуудыг хийсэн.

2003 оны 8 сарын 1-нд Япон улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар зассан 75 айл өрхийн хүчин чадал бүхий орон сууцны 14, 15 байруудыг захиалагч, гүйцэтгэгчийн бүрэлдэхүүнтэй комисс хүлээлцсэнээр уурхайчдын тав тухтай, тохилог амьдрах нөхцөл бүрдэж нэгэн шинэ үе эхэлсэн юм.

Хэсэг нь 2003 оны 9-р сараас “Дулаанус хангамж барилгаорон сууцны хэсэг” болон өргөжиж хэсгийн даргаар С.Баттөмөр, барилгын инженер Ц.Адъяа, мастер Н.Энхтайван, П.Баярмаа, байцаагч Д.Хишигтогтох, холбооны техникч Ч.Одгэрэл, гагнуурчин Д.Цэгмид, мужаанП.Төмөрчулуун, слесарь П.Батбуян, б.Өлзийтогтох, үйлчлэгч Б.Жумдаан, В.Пагам, С.Мөнхцэцэг, Ч.Уранбайгаль, анхны слесарь Д.Идэр, С.Лхагва, зуухны машинч Ш.Баясгалан, Н.Батчулуун,Д.Мягмархуяг,Ба.Лхагвасүрэн, Ж.Энхбат,Д.Жаргалсайхан,Д.Нямсүрэн,Т.Гантөмөрслесарь Ц.Нэргүй, анхны харуул Д.Пүрэвбаатар, Т.Шаргаа, И.Сандагдорж, Б.Чулуунбаатар, Ядамсүрэн, спорт заалны сахиул Түмэнжаргал нарын 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдан ажилласан. Хэсэг өргөжин зохион байгуулагдсанаар халаалтын КМТ-1,25 мВт-ын хүчин чадал бүхий 5 зуух, спорт заал, уурхайн бүсэд 60 хүний суудалтайцайны газар, технологийн 16 автомашины граж, засварын цех, технологи дамжлагын байгууламж, 110/6кв-ийн дэд станц зэрэг барилга байгууламжуудыг хүлээн авсан байна.

2004 оны 9-р сараас 2008 оны 6 сар хүртэл хугацаанд хэсгийн даргаар П.Баярмаа, барилгын инженер Ц.Адъяа, байцаагч Д.Хишигтогтох, механик Т.Шаргаа, Н.Энхтайван, Д.Намхай, цахилгаанчин Ч.Одгэрэл, холбооны техникч Б.Шашу, гагнуурчин1, сантехникийн слесарь 4, үйлчлэгч 4, байрны харуул 5, зуухны слесарь 2, машинч, 8 сахиул, гэсэн 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа.

2004-2007 онуудад сонгон шалгаруулалт болон хэсгийн хүн хүчний тусламжтай 155 айлын 9,10-р байруудын ба бусад объектуудад 710 сая төгрөгийн засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

2008 оны 6 сараас эхлэн хэсгийн дарга С.Гөлгөө, инженер Ц.Адъяа, байцаагч Д.Хишигтогтох, механик Н.Энхтайван, холбооны техникч Б.Шошу, гагнуурчин 1, мужаан 1, сантехникийн слесарь 4, үйлчлэгч 4, харуул 4, зуухны слесарь 2, ахлах машинч 12, туслах машинч 12 ний 41 хүний орон тоотойгоор ажилласан.

2008-2009 онуудад компанийн төв конторын барилгын их засвар, орон сууцны байрны сантехникийн гадна шугам сүлжээ, 9,10 дугаар байрнуудын цонх, дээвэр, гадна заадасны засвар, бусад объектуудад нийт 863,8 сая төгрөгийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

2010 онд Дулаан ус хангамжийн хэсэг болон шинэчлэгдсэн 2011 оны 1 сараас эхлэн хэсгийн дарга Н.Энхтайван, инженер Ц.Адъяа, цахилгааны техникч Ц.Түмэндэмбэрэл, гагнуурчин 1, мужаан 1, сантехникийн слесарь 4, үйлчлэгч 4,харуул 4, зуухны слесарь 2, ахлах машинч 12, туслах машинч 12 нийт 39 хүний ажиллах хүчний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.

2013-2019 он хүртэл ДУХХэсэг нь уурхайчдын тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд оронсууц, халаалтын зуухболон гадна, дотор инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллахаас гаднауурхайн обьектуудын тохижилтынажлыг туслан гүйцэтгэхүүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Хэсгийн дарга, механик, цахилгааны техникч 1, мужаан 1, засварчин гагнуурчин 2, ахлах машинч 12, туслах машинч 12 нийт 30 хүний ажиллах хүчний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.



Тус хэсэг нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн КМТ-1,25мВт-ын 6 зуух,БНСУ-д үйлдвэрлэгдсэн КRM-70 маркийн 300кВт-ын 4 зуухнуудыг суурилуулан найдвартай ажиллагааг ханган ажиллажбайна. Зуух болон тоног төхөөрөмж,шугам сүлжээний үзлэг, үйлчилгээг цаг тухайд нь хийж гэмтэл саатлыг багасгаж, ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх талаар үе шаттай олон арга хэмжээ авч ажиллаж байна.

Байгууллагаас зохион байгуулдаг урлаг, спортын болон олон нийтийн ажилд тогтмол амжилттай оролцож 2017 онд “Шивээ Овоо” ХК-ийн“ШИЛДЭГ ХАМТ ОЛОН” болсон.

2019 оны 12 сард Аж ахуй үйлчилгээний хэсэг болон өргөжижХэсгийн дарга, механик, цахилгаанчин 1, зохион байгуулагч 1, мужаан 1, засварчин гагнуурчин 2,ахлах машинч1, зуухны үндсэнмашинч 15, туслахмашинч 12, жижүүр5, цэвэрлэгч 15, туслах ажилтан 3 нийт 58 хүний ажиллаххүчний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажбайна.

скачать dle 12.0