2017 оны 1 дүгээр улирлын ХАБЭА-н III шатны үзлэг

26-06-2019, 13:15

Улирал бүрт хийгддэг хяналтын III шатны үзлэгийг 2017 оны I улиралд Ерөнхий цахилгаанчны нэрэмжит болгон зарлаж 03-р сарын 21-ний өдрөөс 03-р сарын 30-ныөдрүүдэд компанийн нийт хэсэг нэгжүүдэд хийв. III шатны үзлэгийн батлагдсан удирдамжийг нийт хэсэг нэгжүүдэд танилцуулж хуваарийн дагуу дараах комиссын бүрэлдэхүүнтэй явж хийсэн. Үүнд
1. ХАБЭА-н ахлах инженер Г.Гэрэлхүү
2. Ерөнхий цахилгаанчин Ө.Баяржаргал
3. Хэлтэс, хэсэг хариуцсан ХАБЭА-н инженер Б.Ариунаа
4. Технологи хариуцсан ХАБЭА-н инженер Ц.Нямдаваа
5. Техник ТТ хариуцсан ХАБЭА-н инженер Г.Наранбаатар
6. Ээлжийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийгдлээ.

 Уурхайн хэмжээнд нийт хэсэг нэгж дээр: OHSAS18001:2007 стандартын дагуу бичиг баримтуудын хөтлөлт, хадгалалт, стандартын журмын хөтлөлтүүд, хэсгүүдийн 1, 2 дугаар шатны үзлэгийн дэвтрийн хөтлөлт, ээлжит болон ээлжит бус давтан зааварчилгаа, галын аюулгүй байдал, баримт бичгийн хөтлөлт болон битүүмж ашиглалт, машин тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын заавруудад, ажлын байрны нөхцөл эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хамгаалах хэрэгсэл болон нормын хувцасны ашиглалт, мөн ИТА болон ажилтнуудын 1-р түвшний эрсдэлийн үнэлгээний дэвтрийн хөтлөлтийг үзэж шалгалаа.
 Нийт илэрсэн зөрчлүүдийг хэлтэс, хэсэг нэгжүүдэд цаг тухай бүрт нь арилгах албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгахад хяналт тавьж ажиллаж байна. Компанийн хэсэг нэгжүүдэд хийгдсэн 1 дүгээр улирлын III шатны үзлэгийг “ХАБЭА-Н ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН”шалгаруулах журмын дагуу 5-н шалгуур үзүүлэлтээр дүгнэж тооцон үзэхэд:
Засварын хэсэг 1-р байранд, Автобульдозерийн хэсэг2-р байранд шалгарч “Зөрчилгүй хамт олон” туг, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардаж авсан.

скачать dle 12.0