Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй

26-06-2019, 13:14

“Шивээ-Овоо” ХК-ийн нэн чухал үнэтэй хөрөнгө бол олон жилийн туршлагатай, урам зориг дүүрэн, эрүүл саруул, хат суусан уурхайчид билээ.
“Шивээ-Овоо” ХК нь ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS-18001 олон улсын стандартыг нэвтрүүлж ХАБЭА-г дээд зэргээр ханган үйлдвэрлэлийнхээ бүхий л үе шатанд осол авааргүй байх зорилтыг тавин хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Бид ХАБЭА-н талаарх бодлогын баримт бичиг, менежментийн систем, төрийн захиргааны байгууллагуудын шаардлага, холбогдох дүрэм, журмуудыг даган мөрдөж тогтвортой хөгжил дэвшлийн зарчмыг дэмжин ажилладаг.
Түүнчлэн компанийн ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд бүтээмжтэй ажиллуулахын төлөө шинэ ажилтнаас эхлээд бүх түвшиний ажилтнуудад үр ашигтай сургалтыг зохион байгуулж осол аваараас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлын төлөөх үүрэг, хариуцлагаа ухамсарлан “НЭН ТҮРҮҮНД ХАБ” гэдэг зарчмыг дагаж мөрддөг юм.
Ажилтнууд бид өдөр бүр гэр бүлдээ эрүүл, саруул очихын тулд өөрсдийн болон хамт ажиллагсдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг байнга дагаж мөрдөнө. Үүнд:
1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрдүүлж ажлын байрны нөхцөлийг сайжруулснаар эрдэнэт хүнийг эрхэмлэн дээдэлнэ.
2.Хүнд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан ХАБЭА-н удирдлагын тогтолцоог байнга сайжруулах замаар эрчимтэй хөгжлийг бүтээнэ.
3.Хуулийн хүрээнд нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана.
4.Удирдлагын нэгдмэл тогтолцоог нэвтрүүлсэн.
5.Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнуудад тулгуурлан Компанийн бодлогыг хэрэгжүүлнэ.
6. Сонирхогч тал/гэрээт, туслан гүйцэтгэгч/-уудад компанийн бодлогыг танилцуулж хамтран хэрэгжүүлэх.
7.  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг байнга сайжруулж тогтмол дүн шинжилгээ хийдэг.

МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ БАЯЛАГ БҮТЭЭГЧ “АЖИЛТАН”

скачать dle 12.0