"Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч нэгж, ажилтан" болзолт уралдаан

26-06-2019, 13:16

Жил бүрийн 4 дүгээр сарын ХАБЭА-н нэг сарын аян болгон зарладаг билээ. Говьсүмбэр аймгийн хэмжээнд мөн адил 4 дүгээр сард ХАБЭА-н сарын аяныг зарлаад байна. Иймд Шивээ-Овоо ХК-ийн ХАБЭА-н хэлтсээс “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч нэгж, ажилтан” болзолт уралдааныг байгууллагын нийт хэсэг, нэгж, ажилтнуудын дунд зарлаж 2-р улирлын турш явуулах юм.
Энэхүү уралдааныг нийт ажилтан, хэсэг нэгжийн дунд зарлаж явуулснаар ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хэрэглээ сайжрах, ажилтнууд ХАБЭА-н талаар мэдлэг, хандлага нэмэгдэх, Хэсэг нэгжүүдийн ХАБЭА-н талаар гаргадаг зөрчлийн тоо буурч эрүүл аюулгүй ажлын байрыг бүрдүүлэх нөхцөл, боломж бүрдэх юм.
Уг болзолт уралдаанд ажилтнуудын шалгуур үзүүлэлт нь:

1. Өдөр тутмын ажлын байрны эмх, цэгц, орчин нөхцөл, илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдал, шинээр санаачилж хийсэн ажлууд
2. Ажлын байр, машин техник, тоног төхөөрөмжүүдийн галын аюулгүй байдал, ослоос хамгаалах хэрэгслүүдийг хангасан байдал

3.Ажилтнуудын ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн хэрэглээ, бүрэн зөв өмсөж, зүүж ашиглаж байгаа эсэх
Хэсэг, нэгжийн шалгуур үзүүлэлт нь:

1. Ажлын байруудыг ХАБ-ын анхааруулах, сануулах, хориглох санамж хуудас, зурагт самбаруудаар тохижуулсан байдал
2. Ажлын байранд илэрсэн аюулыг мэдээлсэн, түүнийг арилгасан эсэх

3. OHSAS 18001 стандартын дагуу сар бүр хийгдсэн ажлын тайлан өгсөн эсэх, тухайн хэсэг, нэгжийн ХАБЭА-н төлөвлөгөөний хэрэгжилт
4. Үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдол гаргаагүй байх зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэнэ.
Удирдамжид заасны дагуу шалгуур үзүүлэлт хангасан ажилтанд тухай бүр таних тэмдэг өгөх ба уралдааныг дүгнэхэд хамгийн олон таних тэмдэг авсан нэгж, ажилтанг шалгаруулна. Шалгуур үзүүлэлт хангасан нэг хэсэг нэгжийг шагнаж урамшуулах бөгөөд ажилтнуудыг 5 байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм.


скачать dle 12.0