Компанийн нийт ажилтны ХАБЭА-н сургалт зохион байгуулав

26-06-2019, 13:17

ХАБЭА-н тухай хуулийн 27.3.4, 36.8 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт явуулах үндсэн дүрэм MNS 4969:2000 стандарт, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаал Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журмын дагуу Компанийн нийт ажилтны ХАБЭА-н сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг бүх хэсэг, нэгжүүдэд хөтөлбөр, төлөвлөгөө, хуваарь гарган 2017оны 2-р сараас хойш явуулсан ба танхимын сургалтаар хэсэг, нэгжийн удирдлагуудтай хамтран хийлээ. Хэсэг, нэгжүүдээс 448 ажилтан 232 цагийн сургалтад хамрагдсан бөгөөд сургалтын эцэст сэтгэл ханамжийн судалгаа авч ХАБЭА-тай холбоотой саналыг бичгээр авсан.
Сургалтанд дараах хэсгүүд хамрагдсан юм. Үүнд:
1. АБХ-ийн сургалт 3 сарын 13-17-ний өдрүүдэд болж 129 ажилтан
2. УНХ-ийн сургалт 3 сарын 20-24-аас 75 ажилтан
3. ТДХ-ийн сургалт 4 сарын 4-7-нд болж нийт 75 ажилтан
4. ЗХНБХ-ийн сургалт 3-р сарын 30-31-нд болж 13 ажилтан
5. ДУХХ-ийн сургалт 3 дугаар сарын 9-10-нд болж нийт 35 ажилтан хамрагдсан
6. ЗХ-ийн сургалт 2 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд болж 19 ажилтан
7. УШХ-ийн сургалт 4 дүгээр сарын 6, 7-нд болж 22 ажилтан
8. ТҮХ-ийн сургалт 2 дугаар сарын 14-17-нд болж 30 ажилтан хамрагдсан.
9. ЦХХ-ийн сургалт 3 дугаар сарын 27-28-нд болж 26 ажилтан
10. ТБҮ, Лабораторийн ажилтнуудын сургалт 3-р сарын 29-30-нд болж 13 ажилтан
11. ХХХ-ийн сургалт 3-р сарын 30-31-нд болж 11 ажилтан тус, тус хамрагдсан байна.

Мөн компанид шинээр ажилд орсон, ажлын байр солигдсон, гэрээт болон туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтан, албан хаагч нарт тухай бүрт нь ХАБЭА-н сургалт орж зааварчилгаа өгч байна.




скачать dle 12.0