Уулын үйлдвэрийн шав тавьсан анхны 27 хүний нэгд нарийн бичиг, бичээч, боловсон хүчин Б.Оюунбат ажиллаж байснаар Захиргаа, хүний нөөц, боловсон хүчний түүхийн эхлэл тавигдсан гэж үздэг.
1995 онд “Улсын өмч хувьчлал”-ын комиссын 1994 оны 48 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ЭХГУУ Яамны сайдын тушаалаар хувьцаат компанийн хурал зохион байгуулах комиссыг томилсон бөгөөд даргаар нь уул уурхайн газрын захирал З.Төмөрбаатар, гишүүдэд тус яамны тамгын газрын дарга Ж.Уранчимэг, ахлах мэргэжилтэн, эдийн засагч О.Шаалуу, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн дарга С.Пүрэвдорж, боловсон хүчин М.Хишигдэлгэр нарыг томилжээ.
1995 оны 9 сарын 22 өдөр болсон “ШивээОвоо” ХК-ийн зохион байгуулах анхдугаар хуралд хувьцаа эзэмшигчдийн 91% оролцжээ.
Хурлаархувьцаат компанийндүрмийг баталж,Төлөөлөн удирдахзөвлөлийн гишүүдийг 9 хүн,хянан шалгагчдыг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож батлав. Нийт дүрмийн сангийн 90% төрийн өмчид, 10% хувь нийлүүлэгчдэд хувьчлагдсан бөгөөд нийт 3300 гаруй хувьцаа эзэмшигчтэй байжээ. ТУЗ-ийнанхны даргаар ХОТШ банкны412-р салбарын захиралД.Амарсайхан томилогдон ажиллажээ.
Хувьцаат компани байгуулсантай холбогдон бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, Захирлын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилж, шинэчилсэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн байна. Компанийн дотоод журам, хамтын гэрээг журмын дагуу шинэлэг хэлбэрээр хэлэлцэн батлав.
Компанийн Захирлын зөвлөлийн 1995 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 12 дугаар хуралдааны протоколыг үндэслэн, Захиргаа, боловсон хүчний хэлтсийг байгуулж, хэлтсийн даргаар М.Хишигдэлгэрийг томилсон байна.
Хүний нөөцийн албаны он цагийн хэлхээс
Улс орны хэмжээнд илч гэрэл, халуун дулаанаар түгээж, их уурхайг ажиллуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн үе үеийн уурхайчдынхаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан орон тооны өөрчлөлтийг танилцуулвал...
Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд тэргүүлэгч, зөв хандлагатай, чадварлаг ажилтнуудтай шилдэг ажил олгогч болно.
Хүний нөөцийн алба нь Монгол улсын болон компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд компанийн захиргаа, ажилтнуудын хоорондын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг зохицуулах, байгууллагын стратегийн зорилт, бизнесийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, компанийн ажилтнуудыг сургаж дадлагажуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн үүрэгтэй ажиллаж байна.
Бидний хөгжил ба дэвшил
Стратеги төлөвлөгөөний чухал зорилт нь бүтээмжийг хэмжиж өсгөх замаар хүмүүн капиталын үнэ цэнийг нэмэгдүүлэх юм.
2018-2023 оны хүний нөөцийн стратеги төлөвлөгөөнд тусгагдан хийгдсэн ажлуудыг дурьдвал:
Ажилтнуудаа сургаж хөгжүүлэхэд анхааран, мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,ажлын байранд нь мэргэшүүлж, чадавхжуулах, улмаар ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлын байран дээрх болон танхимын сургалтуудыг зохион байгуулан ажилласан.
Үе үеийн удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд
ДД | Ажилтны овог нэр | Албан тушаал | Ажилласан хугацаа |
1990-1994 ОН | |||
1 | Батаа Оюунбат | Боловсон хүчний дарга | 1990.01.01-1993.01.01 |
2 | Түмэн Цэрэндолгор | Боловсон хүчний дарга | 1993.01.01-1994.04.01 |
3 | Гунгаанамжил Батжаргал | Боловсон хүчний дарга | 1990.8.10-1991.04.25 |
4 | Лувсан Батцэцэг | Хуулийн зөвлөх | 1993.01.23-1994.06.01 |
1994-1997 ОН | |||
1 | Тэгш Даваасүрэн | Хуулийн зөвлөх | 1994.06.01-1995.12.05 |
2 | Бор Гэрэлтуяа | Захирлын нарийн бичгийн дарга | 1993.06.15-1996.06.29 |
3 | Гунгаажав Цэрэндолгор | Архив, бичиг хэргийн эрхлэгч | 1995.08.08-1997.11.10 |
1997-2009 ОН | |||
1 | Ìонхор Õèøèãäýëãýð | Хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга | 1995.12.15-2007.02.07 |
2 | Жамъян Цэвээндулам | Боловсон хүчний зааварлагч | 2001.09.04-2008.11.05 |
3 | Лувсанцэнд Одончимэг | Захирлын нарийн бичгийн дарга | 2001.8.20-2006.02.24 |
4 | Довчин Одгэрэл | Хуулийн зөвлөх | 2004.03.01-2007.02.06 |
ХНБХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч | 2007.02.06-2008.06.11 | ||
Хуулийн зөвлөх | 2008.06.11-2011.04.11 | ||
2009-2013 ОН | |||
1 | Тавхай Наранцэцэг | Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга | 2008.06.11-2012.01.31 |
2 | Ï¿ðýâöýíä Áàÿðìàà | ЗХНБХ-н дарга | 2012.02.01-2013.07.22 |
Хүний нөөцийн мэргэжилтэн | 2013.07.22-2014.03.01 | ||
3 | Жадамба Туяа | Хуулийн зөвлөх | 2011.05.23-2013.05.24 |
4 | ТогмидшийрэвАмгалан-Энх | Сургалтын инженер | 2009.01.02-2010.07.19 |
5 | Цэрэнжав Сарнай | Гүйцэтгэх захирлын туслах | 2009.04.13-2015.09.01 |
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн | 2015.09.01-2019.09.17 | ||
6 | Дамдинсүрэн Баттуул | Нарийн бичгийн дарга | 2010.03.23-2011.09.12 |
7 | Хишигдэлгэр Мандалмаа | Соёл олон түмний ажил, бүтээмжийн мэргэжилтэн | 2011.03.07-2011.06.08 |
Хүний нөөцийн мэргэжилтэн | 2011.06.08-2018.03.26 | ||
8 | Занабазар Баасандалай | Бүтээмжийн мэргэжилтэн | 2011.05.31-2012.02.01 |
Хүний нөөцийн мэргэжилтэн | 2012.09.20-2013.07.22 | ||
9 | Цогтбаатар Эрдэнэбат | Сургалтын инженер | 2012.03.19-2013.08.05 |
2013-2017 ОН | |||
1 | Гомбожав Түвшинжаргал | Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга | 2013.05.01-2014.08.18 |
2 | Жаргал Батмөнх | Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн дарга | 2014.08.18-2017.07.03 |
3 | Алтангэрэл Энхгэрэл | Хуулийн зөвлөх | 2014.12.23-2017.09.01 |
4 | Отгонбаатар Ундрахгэрэл | Хуулийн зөвлөх | 2013.06.24-2014.08.18 |
5 | Түмэн-Өлзий Ариунхур | Бичиг хэрэг, архивын эрхлэгч | 2013.05.23-2014.08.13 |
6 | Гомбосүрэн Даваажаргал | Сургалтын инженер | 2013.10.01-2014.11.01 |
7 | Болд Энх-Амгалан | Сургалтын инженер | 2014.11.01-2015.11.09 |
8 | Ганбат Ариунзаяа | Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн | 2015.09.14-2016.08.01 |
2017 ОНООС ОДООГ ХҮРТЭЛ | |||
1 | Чангаа Энхжаргал | Хүний нөөцийн албаны дарга | 2008.10.14 |
2 | Гочоо Надмидсүрэн | Сургалтын менежер | 2008.01.21-2020.09.01 |
3 | Дорждагва Золзаяа | Хүний нөөцийн мэргэжилтэн | 2011.10.03 |
4 | Эрдэнэцогт Мөнгөнцэцэг | Бичиг хэрэг, архивын эрхлэгч | 2012.03.19 |
5 | Цэдэв Цэнгэлсүрэн | Хаялга спорт клубийн зааварлагч | 2013.08.28 |
6 | Лувсанцэрэн Зоригтбаатар | Хаялга спорт клубийн ерөнхий дасгалжуулагч | 2017.01.01 |
7 | Давааням Номин | Хаялга спорт клубийн дасгалжуулагч | 2017.07.18-2020.09.09 |
8 | Эрдэнэцогт Мандахнаран | Хуулийн зөвлөх | 2017.08.01 |
9 | Сарансүх Дэлгэрэх | Цахим мэдээллийн инженер | 2017.09.20 |
10 | Сайнгэрэл Мягмарсүрэн | Барилгын инженер | 2017.12.06 |
11 | Очирбат Оюунбилэг | Гүйцэтгэх захирлын туслах | 2018.03.13 |
12 | Бор Гэрэлтуяа | Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн | 2018.05.07 |
13 | Очирбат Оюун-Ундрах | Оффис менежер | 2018.11.01 |
14 | Балпүрэв Өлзийжаргал | Хүний нөөцийн мэргэжилтэн | 2019.09.09 |