ЖИЛ БҮР ТЭНГЭР ГАЗАР, УУЛ УСНЫ ЭЗЭД, ЛУС САВДАГ, ГАЗАР ОРНЫ ЭНЕРГИЙГ ШҮТЭН ТАХИДАГ УЛАМЖЛАЛТАЙ.

8-04-2024, 10:05

Жил бүрийн хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавж хөдөлдөг учиртай бөгөөд буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн, эрүүл саруул, эд баялгаар арвин, дэлгэрч дээшилнэ гэж бэлгэшээдэг билээ. Энэхүү өдөр тэнгэр газар, уул усны эзэд, лус савдаг, газар орны энергийг шүтэн тахидаг зан үйлийг жил бүр уламжлал болгон хийдэг бөгөөд Шивээ Овоо ХК нь уурхайн бүсэд байрлах уул овоогоо тахиж байгаль дэлхий, газар шороогоо аргадах ёслол үйлдэж ном хуруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

скачать dle 12.0