“Шивээ-Овоо” ТӨХК-ийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо Эмэгтэй ажилтануудаа шагнаж, урамшууллаа

7-03-2016, 15:47

“Шивээ-Овоо” ТӨХК-ийн хэмжээнд /”Шивээ Сервис” ХХК-ийг оролцуулан/ нийт 130 гаруй эмэгтэй ажиллаж байгаа бөгөөд энэ нь нийт ажилтануудын 25%-ийг эзлэж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус хорооноос 2016 оны 3дугаар сарын 4-ний өдөр баярын хурал зохион байгуулж , эмэгтэйчүүдээ шагнаж, урамшууллаа. 
Н.Оюунбилэг, С.Ганчимэг, Б.Цолмон нарын 3 ажилтанд тус бүр 300,000 төгрөгийн үнэ бүхий “Сургалтын эрхийн бичиг”, 
·О.Онон, Н.Соёлмаа, Б.Цолмон, Г.Сарантуяа, В.Саранчимэг, М.Өлзийбүрэн, Н.Эрдэнэчулуун, Т.Батчимэг нарын 8 ажилтанд“Өргөмжлөл”, 150,000 төгрөгийн мөнгөн шагнал тус тус гардууллаа.
 Компанийн хэмжээнд ажиллаж буй өрх толгойлсон 22 эмэгтэйд тус бүр 50,000 төгрөгийн тусламж олгов.
 Тус хуралд оролцсон 60 гаруй эмэгтэйгээс 5 азтан тодорч , тус бүр 35,000 төгрөг хожлоо. Энэ өдөр 38 эмэгтэй буюу эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь шагнал урамшил, тусламжинд хамрагдав


              Тус үйл ажиллагааг зохион байгуулахад идэвхитэй оролцсон нийт эмэгтэйчүүд болон Тэргүүлэгч нартаа талархал илэрхийльe.
“Шивээ-Овоо”ТӨХК-ийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо
скачать dle 12.0