“Шивээ-Овоо” Хувьцаат Компанийн тамирчид модон бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ

26-06-2019, 13:57

“Шивээ-Овоо” Хувьцаат Компанийн тамирчид модон бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн аварга шалгаруулах модон бөмбөгийн 7 дахь удаагийн тэмцээн, Солонгосын нээлттэй 5 дугаар тэмцээн Солонгос улсын Жэжү аралд 2016 оны 05 сарын 25-31 нд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд монгол улсын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч амжилттай оролцоод ирлээ.
 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр болсон талбайн цохилтын эмэгтэй багийн төрөлд “Шивээ-Овоо” ХК-ийн тамирчин, спортын мастер Б.Хишигжаргал, спортын дэд мастер Н.Долгорсүрэн мөн спортын мастер Б.Оюунтуяа, спортын дэд мастер М.Сугарсүрэн, спортын дэд мастер Ж.Загас нарын бүрэлдэхүүнтэй баг дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 
Дараагийн өдрүүдэд болсон Солонгосын нээлттэй 5 дугаар тэмцээнд манай баг тамирчид шилдэг гэдгээ дахин баталж холимог хосын төрөлд “Шивээ-Овоо” ХК-ийн тамирчин Б.Мөнхзаяа, Б.Оюунтуяа нар хүрэл медаль, эмэгтэй хосын төрөлд “Шивээ-Овоо” ХК-ийн тамирчид болох Б.Хишигжаргал, Н.Долгорсүрэн нар хүрэл медаль, эрэгтэй багийн төрөлд Б.Мөнхбат, Г.Төмөрбаатар, Б.Мөнхзаяа, Д.Отгонпүрэв, Х.Пүрэвжаргал, Э.Энх-Алдар нар багаараа хүрэл медаль хүртсэн юм. 



Баг тамирчиддаа компанийнхаа нийт ажилчдын өмнөөс баяр хүргэе.  “ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИ
скачать dle 12.0