"Ахмадын баяр"-ыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

26-06-2019, 13:55

“Шивээ-Овоо” ХК нь жил бүр ахмадын баярыг тохиолдуулан компанийн харьяалалд байдаг нийт ахмад уурхайчидаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсээр ирсэн уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд 2015 оны 09 сарын 25-ны өдөр нийт 37 ахмад уурхайчидаа Говийн догшин ноён хутагтын нутгаар 2 хоногийн турш аялуулж, Шамбалын орон, Хүслийн уул, Бясалгалын зуун найман агуй, Мээм хад, Ноён хутагт Данзанравжаагийн музей зэрэг олон гайхамшигтай зүйлсийг үзүүлж, сонирхууллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд компанийн удирдлагуудыг төлөөлөн Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэсийн дарга Ж.Батмөнх, Худалдаа, хангамжийн хэлтэсийн дарга Д.Эрдэнэбат, Хяналтын хэлтэсийн дарга Ц.Эрдэнэбат нар оролцлоо. Уг үйл ажиллагааг нээж Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэсийн дарга Ж.Батмөнх ахмадууддаа баярын мэнд хүргээд, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлууддаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.
Олон жил уулзаагүй ахмадууд маань уулзаж, залуу насныхаа дурсамжийг эргэн сөхөж, дуу, бүжиг, шүлгээр өөр хоорондоо өрсөлдөн инээд хөөр, аз жаргал, эрч хүчээр дүүрэн 2 өдрийг өнгөрүүллээ.
Нэгэн цаг үед мөр зэрэгцэн ажиллаж байсанүе үеийн ахмад буурлууд маань компанийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүсэж, ерөөлөө хайрласан юм.
Эх орон, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ахмад буурлууддаа урт удаан насалж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.
скачать dle 12.0