"Ур чадвар"-ын уралдаан зохион байгууллаа

26-06-2019, 14:00


ШОХК-ийн ажилтнуудын идэвхи санаачлагыг сайжруулах, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний ажилдаа хандах хандлагыг нэмэгдүүлэн, харилцан туршлага солилцох баг хамт олонч уур амьсгал бий болгох зорилгоор 2016 оны 06 сарын 08-ны өдөр ШОХК-ийн ЭШ-25/90 алхагч экскаватор, ЭШ-11/70 алхагч экскаватор, ЭКГ-5А экскаваторуудын машинч, туслах машинч нарын дунд “УР ЧАДВАР”-ын уралдаан зохион байгууллаа.

Уралдааныг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэв.
1. ХАБЭА-н хэрэгслэлийн ашиглаж буй байдал
2. Үүрэг даалгаврын биелэлт, гүйцэтгэл
3. Үндсэн ур чадвар, ажлын даалгаварын гүйцэтгэл
4. Онолын мэдлэг
Уралдаанд:
 1-р байр: УНХ-ийн ЭКГ-5А №02 экскаваторын машинч-Х.ОЙДОВ
2-р байр: УНХ-ийн ЭКГ-5А №02 экскаваторын машинч-Ю.ХАТАНБААТАР
 3-р байр: УНХ-ийн ЭКГ-5А №05 экскаваторын машинч-Д.БАЯРМӨНХ
 Тусгай байр: УНХ-ийн ЭШ-25/90 алхагч экскаваторын машинч-О.ОТГОНБААТАР нар тус тус эзлэв.


скачать dle 12.0