“Шивээ-Овоо”–гийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн “Шивээ энержи” цогцолбор төсөл хэрэгжинэ

26-06-2019, 14:23



“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 9240 Мвт-ын дэвшилтэт технологи бүхий агаарын хөргөлттэй цахилгаан станц, 8 сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 Кв-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам бүхий цогцолборыг барьж байгуулах төсөлт хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 10-р сарын 22-ны өдөр БНХАУ-ын Grid StateКорпорацийн Дэд захирал Ду Жи Ган тэргүүтэй төлөөлөгчид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлын алба, Захирал Г.Цогоо, ТДЗ-ын ажлын алба, Захирал Т.Батбаяр, Гүйцэтгэх захирлын ажлын алба, Хуулийн зөвлөх Б.Гэрлээ, ТДЗ-ын баг, Хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Н.Хуягбаатар, ШОХК-ийн ТУЗ-ийн нарийн бичиг О.Чинхүсэл нарын бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтын үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Отгонбаатар хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд “Шивээ-Овоо”-гийн уурхай болоод компанийн өнөөгийн байдлыг танилцуулж, ажлын хэсгийн сонирхсон асуултанд хариулахын зэрэгцээ “Шивээ-Овоо” ХК-ийн цаашдын үйл ажиллагаа болон Монгол улсын эдийн засаг, хөгжил дэвшилд онцгой ач холбогдол бүхий энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

БНХАУ-ын Grid State Корпорацийн төлөөлөгчид “Шивээ Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлсэнээр “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайгаас жилд 34 сая.тн нүүрс худалдан авна гэсэн урьдчилсан тооцоо байгааг онцлоод үүнтэй холбоотойгоор, орд геологийн нарийвчилсан тооцоо, техник эдийн засгийн үндэслэл хийх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дурьдаж, уг техник, эдийн засгийн үндэслэлийн ажил удахгүй эхлэх ба тухай бүрт нь ирж хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Энэхүү төсөл нь амжилттай хэрэгжсэнээр Монгол улс болон БНХАУ цаашилбал дэлхийд томоохонд тооцогдох цахилгаан станц баригдах бөгөөд Монгол улс нь эрчим хүч импортлогч орноос экспортлогч орон болж хөгжих боломж бололцоо бүрдэх юм.
скачать dle 12.0