Шивээ-Овоогийн уурхайн тэсэлгээний ажлыг “Бласт” ХХК-аар гэрээлэн гүйцэтгүүлж, өрөмдлөгийн ажлыг өөрийн техник тоног төхөөрөмж, боловсон хүчнээр гүйцэтгэдэг.
Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үед шаардагдах тэсрэх бодисын хэрэглээг хангах, тэсэлгээний ажил болон уулын үйлдвэрлэлийн үеийн зардлыг бууруулахад “Шивээ-Овоо” ХК өөрийн хөрөнгөөр, өөрийн эзэмшлийн энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэрийг барьж байгуулах чухал ач холбогдолтой юм.
Цаашид уурхайн ашиглалтын II үе шатнаас буюу 2014 оны II улирлаас эхлэн уурхайн тэсэлгээний ажлыг бие даан гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тэсэлгээний ажлыг гэрээт гүйцэтгэгчээр хийлгэхэд 1 м3 уулын цулыг 2014 оны 1 сарын байдлаар 1711.5 төгрөгөөр тэсэлдэг.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн барих энгийн найрлагат тэсрэх бодисын үйлдвэр ашиглалтанд орсноор дараах ач холбогдолтой. Үүнд:
- Үйлдвэрийг даган гадаадын шинэ техник, дэвшилтэт техологи нэвтэрч, уул уурхай, зам барилгын салбаруудад тэсрэх бодисын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хамгийн аюулгүй нөхцөлөөр, дотоодын чанар сайтай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ.
- Шинээр ажлын байр бий болгоно.
- Нэгж тонн нүүрсний зардлыг бууруулснаар улсын төсөвт зохих орлогыг оруулна.
скачать dle 12.0