ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

20-11-2026, 10:58

Манай байгууллага Говьсүмбэр аймгийн Прокурорын газартай хамтран инженер, техникийн ажилтнууддаа "Авлига, ашиг сонирхлын зөрчил, залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар ажилтнууд холбогдох хууль тогтоомжийн талаар цогц мэдээлэл авч, залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчилгүй, ил тод, хариуцлагатай ажиллах мэдлэг, ойлголтоо бататгалаа.
Ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх нь бидний тэргүүлэх зорилтын нэг билээ.
скачать dle 12.0