ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ

6-10-2022, 08:56

Говьсүмбэр аймгийн хэмжээнд “Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгт “Шивээ овоо” ХК оролцон ажил хайгч иргэд, оюутан залуучууд, төгсөгчдөд үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэлээ.

Өдөрлөгийн үеэр иргэд дараах үйлчилгээг нэг дороос авах боломжтой байлаа. Үүнд:

Ажил хайгч иргэд, оюутан залуучуудад тохирох байнгын болон цагийн, түр ажлын байранд ажиллах анхан шатны ажлын ярилцлагад орох
Хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, карьер төлөвлөлт, мэргэжил сонголтын чиглэлээр мэдээлэл өгөх
Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сургалтад бүртгүүлэх

Өдөрлөгтажил хайгч иргэд, оюутан залуучуудаас гадна  мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдөөс шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнийг эгнээндээ авахаар сонирхож байна.




скачать dle 12.0