📌 Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Говьсүмбэр аймагт Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль аймаг, сумдын удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.
📌 Команд штабын сургуулийг гамшгаас хамгаалах улсын алба, аймаг, сумдын удирдлагын бэлэн байдлыг үнэлэх, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагааг сайжруулах, шийдвэр гаргалт, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг онцлогтой юм.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, аймаг сумдын 80 гаруй удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах албадын төлөөлөл оролцлоо.
📌 Тус команд штабын сургууль нь удирдах бүрэлдэхүүний танхимын сургалт, штабын дадлага, сорил гэсэн 3 үе шаттайгаар 3 өдөр үргэлжлэх бөгөөд гамшгийн үед удирдлагын шийдвэр гаргалт, байгууллагуудын харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлж, сайжруулахад чиглэгдэж байна.



скачать dle 12.0