“Шивээ Овоо” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд:

Today, 10:10

“Шивээ Овоо” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр xopoo, Энхтайваны өргөн чөлөө, Blue sky tower, 3 давхар, Topaz HALL танхимд хуралдана.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд
1. Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2025 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
4. Компанийн өрийг хувьцаагаар солих тухай;
5. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай;
6. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
7. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнийг сонгох тухай;

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр, хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг хүлээн авах эцсийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цагаар тус тус тасалбар болгоно.

Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох баримт бичигтэй 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн “Шивээ Овоо” ХК болон харьяалагдах брокер, дилерийн компанид очиж танилцан хуралдаа идэвхтэй оролцоно уу.

Хурал хуралдуулах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр xopoo, Энхтайваны өргөн чөлөө, Blue sky tower, 3 давхар, Topaz HALL танхимд

Лавлах утас: 99156047, 99017739
И-мэйл хаяг: office@shivee-ovoo.mn

“ШИВЭЭ ОВОО” ХК
скачать dle 12.0