Төвийн бүс, Зүүн бүс болон Говийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай “ROX Energy” группийн охин компани “Ар и Си Эм Жи” ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 660 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төслийн хөрөнгө оруулагчтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Б.Наранбаатар, "Шивээ-Овоо" ХК-ний гүйцэтгэх захирал Г.Батсуурь болон холбогдох албаны хүмүүс төслийн хэрэгжүүлэх үе шат, үйл явцын талаар мэдээлэл солилцох уулзалт хийлээ.
Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвөөс харахад цахилгаан эрчим хүчний хэрэглээний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Иймд Монгол улсын урт хугацааны бодлого төлөвлөлтөд эрчим хүчний шинэ эх үүсгүүр барих цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх талаар тусгасан байна.
660 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орсноор давуу тал, ач холбогдол- цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ, найдвартай тогтвортой эрчим хүчний хангалт, ажлын байр бий болох, эдийн засгийн өсөлт, эрчим хүчний аюулгүй байдал, зардал багатай эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
Мөн барилга угсралтын болон ашиглалтын үе шатанд нийт 2200 гаруй ажлын байр шинээр бий болох ба үүний тодорхой хувийг орон нутгийн ажиллах хүчнээр хангах ба Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой төсөл юм.
Уулзалтын төгсгөлд 04 дүгээр сард хөрөнгө оруулагч талтай санамж бичиг байгуулахаар боллоо.










скачать dle 12.0