2026 оны 3 сарын 11-13-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймгийн нийт байгууллагуудын мэргэжлийн анги, албадын дунд “Гамшгаас команд” штабын сургуулилт зохион байгуулагдлаа. Уг сургуулилтад “Шивээ Овоо” ХК-ийн мэргэжлийн ангийн гишүүд бүрэн хамрагдаж нийт дүнгээр 80.8 хувиар хангалттай дүгнэгдсэн бол байгууллагын дарга нарын дунд зохион байгуулсан бие бялдрын сорил тэмцээнд ХАБЭАХ-ийн дарга А.Тулга 1-р байр эзэлж амжилттай оролцлоо.
Гүйцэтгэх захирлын тушаалаар томилгоожсон “Шивээ Овоо” ХК-ийн болон хариуцан бэлэн байдлыг ханган хамтран ажилласан хэлтэс, алба, хэсгийн дарга, инженерүүдэд талархал илэрхийлье.



скачать dle 12.0