“Mining Week & Mine-Pro Mongolia 2025” Олон Улсын уул уурхайн үзэсгэлэн

Today, 17:19

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mining Week & Mine-Pro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтаас уул уурхай, эрдэс баялгийн салбар болон ханган нийлүүлэгч компаниудаас бүрдсэн 350 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон байна.
Энэ удаагийн үйл ажиллагаанд салбар хуралдаан, уулзалтуудаас гадна залуучуудад зориулсан “Future Engineering”, Уул уурхайн салбарын эмэгтэй удирдагчдын уулзалт, Уурхайчдын бэсрэг наадам зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм. “Уурхайчдын наадам-2025” бэсрэг наадмын арга хэмжээний үндэсний бөхийн төрөлд “Шивээ Овоо” ХК-ийн мэргэжилтэн Аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар нь Түрүү бөхөөр шалгарлаа.
скачать dle 12.0