ШИНЭ ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ХҮЛЭЭН АВЧ, АЖИЛД ГАРГАЛАА.

Yesterday, 15:28

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн “Шивээ Овоо” ХК хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дагуу, 2024-2025 оны өвлийн оргил ачаалал эхэлж байгаа энэ үед хөрс тээврийн 90 тонны даацтай /TLH138/ TONLY хосолмол хөдөлгүүртэй өргөн аралт өөрөө буулгагч автосамосвол 2 ширхэгийг өөрийн хөрөнгөөр худалдан авч 2025.12.03-ны өдөр “Сэр Ойл” ХХК-иас албан ёсоор хүлээн авч, ажилд нь гаргалаа.
Техник хүлээн авах ёслолын ажиллагаанд “Шивээ Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батсуурь, Ерөнхий инженер Г.Гэрэлхүү, Техникийн бодлогын хэлтсийн дарга Л.Гэрэл, “Сэр Ойл” ХХК захирал Б.Цэрэнноров, “Сэр Ойл “ХХК-ийн Инженер Н.Батбаяр нар оролцож, хүндэтгэлийн тууз хайчиллаа.

скачать dle 12.0