23-04-2024, 14:22
Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын нэг болох Шивээ Овоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 4-р сарын 22-нд тус компанийн төлөөлөгчийн газарт зохион байгуулагдлаа.
Хурлыг Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, тус нэгдлийн Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газрын ахлах менежер Я.Өлзийболд, Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр нар оролцов.
Хурлаар Шивээ Овоо ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг улируулан сонголоо. Тодруулбал, төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж 6 гишүүн, хараат бус 3 гишүүн улиран сонгогдсон байна.