НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

5-11-2026, 09:25

Ажилчдын ҮЭХорооны хүсэлтийн дагуу Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн багц хуулийн шинэчлэл” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд удирдан явуулж, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн шинэчлэл, тэтгэвэр, тэтгэмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, холбогдох зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.
Сургалтын дараа “Шивээ Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсуурь 2026 оны хагас жилээс хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, ажилтнуудаас гаргасан санал, хүсэлтэд хариу тайлбар өгч, мэдээлэл солилцлоо.
скачать dle 12.0