"Нэн түрүүнд ХАБ-2017" бага хуралд оролцлоо

26-06-2019, 13:19

“НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017” бага хурлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийняам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци,MOSHPA/ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтнүүдийн холбоо/, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийгмийн тогтвортой хөгжлийн үндэсний нийгэмлэгээс жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2017 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Менежмент-Тогтвортой хөгжил” уриан доор зохион байгуулагдсан юм. Хурлыг нээж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Номтойбаяр үг хэлсэн бөгөөд Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашид барих бодлогыг танилцууллаа.
“НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017” бага хуралд байгууллагаа төлөөлөн ХАБЭА-н хэлтсийн дарга П.Баярмаа, Сургалт хариуцсан ХАБЭА-н инженер Г.Даваажаргал, Хэлтэс хэсэг хариуцсан ХАБЭА-н инженер Б.Ариунаа, Технологи дамжлагын хэсгийн ээлжийн мастер Б.Батгантиг нар оролцсон бөгөөд салбар салбарын төлөөлөл бүхий 200 гаруй аж ахуй нэгж, байгууллагын 360 орчим оролцогчид оролцсон юм. “НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017” бага хуралд манай байгууллагын зүгээс компанийн танилцуулга хийж MNS OHSAS 18001:2007 стандартыг нэвтрүүлж буй туршлага, тулгамдаж буй асуудал сэдвээр илтгэл тавьж, ижил төстэй байгууллагын тэргүүн туршлагуудтай танилцсан.
Уг хурлын үеэ ХАБЭА-н ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслүүд, тэмдэг тэмдэглэгээ, ослоос хамгаалах хэрэгслийн талаар үзэсгэлэн болсон юм.
“НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017” бага хурлын үеээр “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг шагнаж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Менежмент-Тогтвортой хөгжил” сэдвийн доор хэлэлцүүлэг хийгдэн хурлаас гарсан зөвлөмжийг хуралд оролцсон байгууллагуудад хүргүүлэхээр болсон юм.



скачать dle 12.0