Нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, зөвлөмж өгөх, харилцан санал солилцох сургалтад хамрагдлаа.

22-11-2024, 09:22

“Эрдэнэс Монгол” нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэх ажлын хүрээнд компанийн 32 ажилтан “Нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, туршлага солилцох” сургалтад хамрагдлаа.
Нэгдлийн эрсдэлийн удирдлагын төлөвшлийг батжуулах, ахиулах зорилготой энэхүү сургалтаар “Шивээ Овоо" ХК-ийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, олон улсын стандартад нийцсэн эрсдэлийн удирдлага бүрэлдэж байгаа талаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер Л.Наранчимэг сургалтыг зохион байгууллаа.
Дээрх үйл ажиллагааны дагуу компанийн үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлж, үнэлгээ хийн, удирдах талаар хариу арга хэмжээний төлөвлөгөө, санал боловсруулж ажиллах байнгын ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
скачать dle 12.0