“ШИВЭЭ ОВОО” ХК ТУЗ-ийн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулна.

20-04-2023, 13:43

“ШИВЭЭ-ОВОО” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 75 дугаар зүйлийн 75.8. 82 дугаар зүйл, Шивээ овоо ХК-ийн дүрэм, Эрдэнэс Монгол ХХК-ийн төлөөллийг охин болон хараат компанид хэрэгжүүлэх тухай журам, холбогдох бусад хууль тогтоомж, Шивээ овоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Эрдэнэс монгол ХХК-ийн төлөөллийг хэрэгжүүлэгчийн баримтлах удирдамжийн дагуу Шивээ овоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын хугацааг сунган, шинэчлэн зарлаж байна.
Нэг. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах тухай.
1.Нарийн бичгийн даргад нэр дэвшигч Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан шалгуураас гадна дараах тусгай шалгуурыг хангасан байна.
Сонгон шалгаруулалтын тусгай шаардлага:
1.1. Эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй, эрх зүйч мэргэжлээр дээд боловсролтой, магистр зэрэгтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;
1.2. Компани, иргэний эрх зүйгээр мэргэшсэн, бизнес төслийн удирдлага, эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан туршлагатай байх;
1.3. Уул уурхайн болон томоохон бизнесийн байгууллагад хууль эрх зүй, компанийн засаглалын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан;
1.4. Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
1.5. Компанийн засаглалын ахисан түвшний сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Хоёр. Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын лавлагаа;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд
8. Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд
Гурав. Анхаарах зүйлс.
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ.
2. Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
6. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар.
“Эрдэнэс Монгол” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 14:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, Хүний нөөцийн удирдлагын хэлтэст хүлээн авна.

скачать dle 12.0