ЧОЙРЫН БОГД УУЛАНДАА...

Today, 18:01

“Шивээ Овоо” ХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, нийгмийн хариуцлагын хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай “Чойрын богд уул”-нд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, өвс тэжээлийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, тархац нутгийг хамгаалах зорилгоор "Биотехник"-ийн арга хэмжээ зохион байгуулав. Зохион байгуулалтын арга хэмжээд зэрлэг амьтдад зориулж 300 боодол өвс, 3 тонн хужрыг тогтоосон цэгүүдэд тараан байршуулан ажиллалаа.
скачать dle 12.0