Компанийн хэмжээнд “Эрсдэлийн менежмент” сургалтыг Уул уурхайн инженер-баяжуулагч, ШУТИС-ийн Профессор, Техникийн ухааны доктор PhD, Монгол улсын Зөвлөх инженер, МОШПА ТББ-ын Ерөнхийлөгч, С.ДАВААНЯМ, Тэргүүлэх аудитор МОШПА ТББ Удирдах зөвлөлийн гишүүн Л.ТУНГАЛАГ нартай хамтран 2026.01.22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Дээрх сургалтад компанийн 46 инженер техникийн ажилтнуудаа хамруулж Эрсдэлийн менежментийн тухай ерөнхий ойлголт ба төрлүүд, Эрсдэлийн менежментийн тогтолцооны ISO 31000 :2018 стандартын зорилго, ач холбогдлыг таниулах, хэрэгжүүлэх арга зүйг эзэмшүүлэх сургалтыг мэдлэгт суурилсан лекц, ярилцлага, дасгал ажил, бодит жишээн дээр ажиллуулан удирдан зохион байгууллаа.





скачать dle 12.0