АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Yesterday, 12:16

Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд ноцтой үйлдвэрлэлийн осол гарсантай холбогдуулан ХАБЭА-н хууль, журам, стандартыг хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ХАБЭА-н хэлтэс, холбогдох мэргэжлийн ИТА-нуудтай хамтран эрсдэл өндөр 31 ажлын байранд ажилладаг ажилтнуудад аюулгүй ажиллагааны давтан сургалтыг 2-р сарын 2 өдрөөс ажлын 5 хоног зохион байгуулж сургалтад 281 ажилтан хамрагдлаа. Гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажил гүйцэтгэх явцдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нийт ажилтнууддаа уриалж байна.
скачать dle 12.0