“Шивээ Овоо” ХК-ийн “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Уурхайн бүсэд хийгдсэн ажлын тайлан

10-10-2025, 16:14

“Шивээ Овоо” уурхай нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой үндэсний хөдөлгөөнд 2021 оноос нэгдсэн ба 2030 хүртэл 500.0 мян.ширхэг мод тарих амлалт авсан бөгөөд түүний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Уурхайн бүс дотор мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар газрын доройтлыг бууруулан, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлж агаарын тоосжилт багасаж, байгаль орчинд ээлтэй нөхцөл бий болно. Иймд

2025 оны хаврын мод тарилтаар:“ТЭРБУМ МОД” төслийн хүрээнд 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 28-ний хооронд уурхайн нийт 400 гаруй ажилчид 2-3 насны 15000ш хайлаас модыг технологит хугацаанд тарьсан ба 9 дүгээр сарын 1-ний байдлаар ургалтын явц 70% байна.

2025 оны намрын мод тарилтаар: Намрын тарилтыг 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 29-ны хооронд хийж, намрын цэнэг усалгааг 80% хийсэн.

ХАЙЛААС МОДЫГ ТАРИХ АРГА ТЕХНОЛОГИ

Суулгацыг нүхэнд суулгах арга

1. 40-50 см голчтой, 45-50 см гүнтэй нүхийг ухаж бэлтгэх.

2. Ургамал хоорондын зай 1.5 метр, мөр хоорондын зай 2 метр.

3. Бэлтгэсэн нүхийг дүүртэл ус хийж, шингээнэ.

4. Урьдчилан бэлтгэсэн хар шороо, бууц, элсийг дараах харьцаагаар хольж, ухсан нүхний талаар хийнэ.

-Хар шороо 50 %

-Элс 30 %

-Бууц 20 %

5. Хар шороо, элс, бууцаа сайтар хольсны дараа дахин усална. Усыг шингэхээр нүхний голд суулгацыг босгон барьж үндсийг нь жигд тараан байршуулаад шорооны холимгийг дахин хийж усална.

6. Хоёр дахь удаагийн усалгааны усыг шингэмэгц дээрээс нь хуурай шороо хийж сайтар гишгэж чигжинэ.

7. Дараа нь суулгацын гол ишнээс дээш татаж хэр зэрэг суусныг шалгаж үзнэ. Татаж үзэхэд суулгасан суулгац сугарахааргүй чигжигдэж, хөдөлгөөнгүй бат бөх болсон байх ёстой.

Суулгацыг шуудуунд суулгах арга

1. 30 см өргөн, 45-50 см гүнтэй шуудууг ухаж бэлтгэх.

2. Ургамал хоорондын зай 1.5 метр.

3. Бэлтгэсэн шуудууг дүүртэл ус хийж, шингээнэ.

4. Урьдчилан бэлтгэсэн хар шороо, бууц, элсийг дараах харьцаагаар хольж, ухаж бэлтгэсэншуудууныталаар хийнэ.

- Хар шороо 50 %

- Элс 30 %

- Бууц 20 %

5. Хар шороо, элс, бууцаа сайтар хольсны дараа дахин усална. Усыг шингэхээр нүхний голд суулгацыг босгон барьж үндсийг нь жигд тараан байршуулаад шорооны холимгийг дахин хийж усална.

6. Хоёр дахь удаагийн усалгааны усыг шингэмэгц дээрээс нь хуурай шороо хийж сайтар гишгэж чигжинэ.

7. Дараа нь суулгацын гол ишнээс дээш татаж хэр зэрэг суусныг шалгаж үзнэ. Татаж үзэхэд суулгасан суулгац сугарахааргүй чигжигдэж, хөдөлгөөнгүй бат бөх болсон байх ёстой.












































































скачать dle 12.0