15-07-2025, 16:17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “Эрдэнэс Монгол” нэгдэл нь ЕТГ/209 тоот хамтын ажиллагааны тухайд дэмжин үүрэг амлалт авч, энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламж, ойн зурвас байгуулах зорилгоор нэгдлийн хэмжээнд 535.0 мян.ширхэг мод тарихаас “Шивээ Овоо” ХК нь 10.0 мян.ширхэг мод тарих амлалт авсан.
“Шивээ Овоо” ХК-ийн захиалгаар “ХББПБ” ЭКО ХХК нь хаврын мод тарилттөлөвлөгөөний дагуу 10.0 мян.ширхэг мод тарих байсан ба гүйцэтгэлээр төлөвлөгдсөн А4 буюу 18,8 га газарт шилмүүст, навчит, сөөгийн төрлийн 11199 ширхэг модыг технологит хугаацаанд 111,8%-тай тарьсан. Тарилтын дараа 8 дугаар сард ажлын гүйцэтгэлийн явцтай танилцахад тарилтындараах арчилгаа буюу усалгаа хийгээгүйгээс модны ургалт муу, хорогдол их байсан. Үүнд: Шилмүүст:буюу нарс мод 3000 ширхэг таригдсанаас 1208 ширхэг буюу 40%, навчит: буюу хайлаас мод 2172 ширхэг таригдсанаас 1155 ширхэг буюу 53%, улиас 2721 ширхэг таригдсанаас 851 ширхэг буюу 31%, шар хуайс 2282 ширхэг таригдсанаас 1264 ширхэг буюу 55%, сөөг: буюу агч мод 424 ширхэг таригдсанаас 111 ширхэг буюу 26%, голт бор 300 ширхэг таригдсанаас 15 ширхэг буюу 5%, монос 300 ширхэг таригдсанаас 174 ширхэг буюу 58% хорогдсон буюу нийт 11199 ширхэг модны 6421 ширхэг буюу 61.5% нь ургаж, 4778 ширхэг буюу 38.5% нь хорогдсон байдалтай байсан.Иймд компанийн зүгээс тухайн орон нутгийнЛ.Цэндсүрэн, Т.Наранцэцэг гэх хоёр иргэнийг8 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мод арчлах, услах ажилд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, усалгааны 10 тонны нөөцийн сав 2 ширхэг, помп мотор 2 ширхэгийг шууд худалдан авалтаар худалдан авч гэрээт ажилчдад хүлээлгэн өгч усалгааны асуудлыг шийдэж тогтмол усалгаатай болгосон. 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны хооронд Намрын хяналтын тооллогоор Шилмүүст: буюу нарс мод 3000 ширхэг таригдсанаас 1800 ширхэг буюу 60 %, навчит: буюу хайлаас мод 2172 ширхэг таригдсанаас 1017 ширхэг буюу 46.8 %, улиас 2721 ширхэг таригдсанаас 1752 ширхэг буюу 64 %, шар хуайс 2282 ширхэг таригдсанаас 1018 ширхэг буюу 44.6 %, сөөг: буюу агч мод 424 ширхэг таригдсанаас 270 ширхэг буюу 63.6 %, голт бор 300 ширхэг таригдсанаас 189 ширхэг буюу 63 %, монос 300 ширхэг таригдсанаас 226 ширхэг буюу 75.3 % нь ургасан буюу нийт 11199 ширхэг модны 6272 ширхэг буюу 59.6% нь ургаж, 4927 ширхэг буюу 40.4% нь хорогдсон байдалтай байсан. Иймд хорогдсон4927 ширхэг мод нөхөн тарилт хийх ёстойгоос 1700 ширхэг хайлаас модны нөхөн тарилтыг эхэлсэн байсан ба гүйцэтгэгч компани нь А4 талбай дээр 9 хүний бүрэлдэхүүнтэй,20 тонны 2 машинтай нөхөн тарилт, усалгаа арчилгааны ажлыг гүйцэтгэсэн байв. Энэ үед “ХББПБ” ЭКО компанийн төлөөлөл Э.Хаш-ЭрдэнэдНарс мод 1200 ширхэг, агч мод 154 ширхэг, шар хуайс 1264 ширхэг, голт бор 111 ширхэг, монос 74 ширхэг, улиас 969 ширхэг буюу нийт 3772 ширхэг модны нөхөн тарилт хийх, тарилтын дараах усалгаа, намрын цэнэгусалгааны ажлыггүйцэтгэл сайтай хийх чиглэлийг өгч ажилласан.










