МОНГОЛ УЛСАД УУЛ УУРХАЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 103 ЖИЛ, УУРХАЙЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

30-12-2025, 09:40

Бүтээн байгуулалтын их үйлсийг тасралтгүй үргэлжлүүлж, эх орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгч уурхайчдынхаа баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Баярын хурлыг нээж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батсуурь үг хэлж уурхайчдадаа болон уригдсан зочдод баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Уурхайчдын баярын үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн ИТХ-ийн дарга Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ, Засаг дарга Т.БАТ-ЭРДЭНЭ, Засаг даргын орлогч дарга Б.НАРАНБААТАР, ИТХ-ийн нарийн бичгийн дарга Ж.ОЮУНБИЛЭГ, Шивээговь сумын засаг дарга Ч.СУГАРМАА нар хүрэлцэн ирж Баялаг бүтээгч уурхайчдад маань мэндчилгээ дэвшүүллээ.
Уул уурхайн салбарт тэр тусмаа “Шивээ Овоо” ХК-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо галыг манах их үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан эрхэм уурхайчдын шагналыг гардууллаа.
Баярын хурлын шагнал гардуулах ёслол үргэлжилж Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын болоод эрчим хүчний салбарын шагналаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа уурхайчдыг шагналаа. Мөн 2025 онд ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлэн манлайлж ажилласан оны шилдэг ажилтнуудад хөдөлмөрийн аварга, оны тэргүүний ажилтны шагналыг гардуулснаар шагналын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Уурхайчдын баяр дээр баяр нэмж GUYS хамтлаг болон Боржигоны уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлснээр уурхайчдын баярын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Монгол Улсын эрчим хүчний салбарын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж, байнгын найдвартай хариуцлагатай байдаг уурхайчдадаа талархал илэрхийлье.
УУРХАЙЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.
“Шивээ Овоо” ХК-ийн түүхэн замнал ололт амжилтаа бататган шагнагдсан Та бүхэндээ баяр хүргэе.
АЛТАН ГАДАС
*Шармаадай Баясгалан /Шивээ Сервис Халаалт Дулаан Цэвэрлэгээ Үйлчилгээний хэсгийн Зуухны машинч/
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
*Шар Цэндмаа /Хангамжийн хэлтсийн Шатахуун ачигч, буулгагч/
*Тэрбиш Ганболд /Авто II хэсэг САТ-350 №06 гидро экскаваторын оператор/
*Норовбанжид Пунцагцэрэн /ТДХ Тоног төхөөрөмжийн засварчин-конвейерийн машинч/
*Пүрэвдоо Гантөмөр /ТДХ Тоног төхөөрөмжийн засварчин-ачилтын оператор/
*Хишигдэлгэр Нацагням /ТДХ-ийн дарга/
*Чулуундорж Одгэрэл /ТДХ-ийн инженер/
*Ширнэн Нямлхагва /Авто I хэсэг Хүнд даацын автомашины операторч/
ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН
*Нямсүрэн Уранцэцэг /ТДХ Ачих төхөөрөмжийн операторчин/
*Оюундэлгэр Алтанхүү /Авто I хэсэг Хүнд даацын автомашины операторч/
*Цэсэндоо Гэрэлмаа /СЭЗХ Энгийн тэсрэх бодисын нярав/
*Баяраа Цэрэннадмид /Авто II хэсэгD-8R №03 Бульдозерын оператор/
*Болд Өсөхбаяр /Авто I хэсэгХүнд даацын автомашины операторч/
*Манлайбаатар Баянмөнхбат /УНХ Туслах тэсэлгээчин/
*Зэсэнжав Пүрэвтогтох /УШХ Насосны машинч/
*Цэрэндэжид Ганболд /ТҮХ Засварчин/
ЖУУХ БИЧИГ
*Чинбат Мөнхчулуун /УНХ ЭШ-25/90 Экскаваторын операторын I туслах/
*Лхагвасүрэн Энхбат Авто I хэсэг Хүнд даацын автомашины операторч (HD-465 №25) /
*Мөнхжаргал Мөнхтэмүүжин /Авто II хэсэг ZL50CN-01 дугуйт ачигчийн оператор/
*Батболд Болормаа /СЭЗХ Цалин хөлсний нягтлан бодогч/
*Авто II хэсэг Давааням Төрболд Авто II хэсэг PC-1250SP-8R №04 гидро Экскаваторын оператор/
*Батсуурь Сансармаа /СЭЗХ Шатах тослох материалын нягтлан бодогч/
*Ширмэнбаатар Цэрэнлхам /ЭШ-25/90 экскаваторын операторын I туслах/
*Жамсрандорж Бумуу /СЭЗХ Бараа материал, сэлбэгийн нягтлан бодогч/
*Жанчив Баярцэнгэл /ТеБХ Чанар шалгагч инженер/
*Нарантуяа Даваасүрэн /УНХ Ахлах тэсэлгээчин /
*Сэвжид Банзрагч /ТехБХ Уулын диспетчер/
*Батжаргал Отгонбаяр /Авто II хэсэг Экскаваторын оператор (САТ-350 №04 гидро)/
*Батцэнгэл Мянганбаяр /ТехБХ Чанар шалгагч-дээж авагч-лаборант/
*Алтанчимэг Есөнтөмөр /УНХ Экскаваторын оператор (ЭКГ-5А№03) /
*Самбуу Сосорбурам /ЗХ Токарьчин-фрезерчин/
*Баатарчулуун Мөнхманлай /Экскаваторын операторын туслах (ЭКГ-10И)/
*Батмөнх Лхам-Эрдэнэ /ТҮХ Автобусны жолооч/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ
“ОНЦ ТЭЭВЭРЧИН”
*Палам Найдандорж /ТҮХ Үйлчилгээний автомашины жолооч/
скачать dle 12.0