Эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо

26-06-2019, 13:20

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар зохион байгуулагдсан “Даатгуулагчийг хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хуралд “Шивээ-Овоо” ХК-ийн ХАБЭА-н хэлтсийн ээлжийн ахлах эмч Л.Байгалмаа оролцож “ШОХК-ийн ажилтнуудын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс үүдсэн хөдөлмөрийн чадвар алдалтын судалгаа” сэдвээр илтгэл тавилаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд иргэнийг хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга зам зэрэг сэдвүүдээр 23 судлаачийн илтгэл ирснээс 10 илтгэлийг шалгаруулан, анагаах ухааны мэргэжлийн чиглэлээр тухайлбал нүд, мэдрэл, сэтгэцийн эмгэгээр хөдөлмөрийн чадвар алдсан байдалд дүн шинжилгээ хийж, Улаанбаатар хотын цахилгаан станц, Шивээ овоо ХК, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан байдалд хийсэн судалгаа зэрэг асуудал дэвшүүлсэн, нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцсэн юм.




скачать dle 12.0