Барловорлд Монголиа ХХК-н ээлжит Түлхүүр гардуулах ёслол

23-10-2024, 09:14

Улаанбаатар хотоос 260 км-т Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших Шивээ Овоо ХК-д Барловорлд Монголиа ХХК-н ээлжит "Түлхүүр Гардуулах Ёслол" 10-р сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Шивээ Овоо ХК нь Монгол улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг нийлүүлж, Монгол улсын Эрчим хүчний 70.0%-ийг үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангаж ажилладаг бөгөөд байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани байхыг эрмэлзэж эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ. Төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудыг эрчим хүчний нүүрсээр тасралтгүй найдвартай хангах үүргээ хүлээн хөдөлмөрлөж байгаа Шивээ Овоо ХК-н бахархалт уурхайчид та бүхэндээ цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе! БАЯРЛАЛАА
скачать dle 12.0