ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЛЭЭ.

5-11-2026, 09:19

“Шивээ Овоо” ХК-ийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны орчны хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлох, хөдөлмөрийн эрүүл ахуйн эрсдэлийг илрүүлэн үнэлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх зорилгоор хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний ажлыг гэрээний дагуу зохион байгуулан ажиллалаа.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээний ажлын хүрээнд УНХ, ТДХ, ЗХ-ийн хэмжээнд нийт 163 ажил мэргэжил, 28 ижил өртөлтийн бүлгийг хамруулан, эдгээр бүлэгт хамаарах 157 ажилтны ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд дараах хэмжилт, судалгаа, үнэлгээг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- Орчны болон хувь хүний температурын хэмжилт;
- Агаарын харьцангуй чийглэгийн хэмжилт;
- Агаарын урсгалын хурдны хэмжилт;
- Ажлын байрны гэрэлтүүлгийн түвшний хэмжилт;
- Орчны болон хувь хүний шуугианы түвшний хэмжилт;
- Цахилгаан соронзон орны хэмжилт;
- Доргионы хэмжилт;
- Амьсгалын замын гүнд нэвтрэх тоосны хэмжилт;
- Гагнуурын тоосны хэмжилт;
- Химийн хорт болон аюултай бодисын өртөлтийг тодорхойлох зорилгоор угаарын хий, азотын давхар исэл, аммиакийн хэмжилт зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуйн судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна.
скачать dle 12.0